Ардаасаа харамласан мөнгөө агаарт цацахаар шийджээ
Ардын намныхан Бага хурлаа хийснээс хойш нэг их хугацаа өнгөрөөгүй. Цоо шинэ ордондоо хаалттай хуралдаж, цоо шинээр батлагдах сонгуулийн хуулийн талаар болон хариуцлага алдаж чихнээс хонх уясан дарга нараа л баалсан гэх сураг ч дуулдаж байсан.
Гэвч хаалттай хаалганы цаадах хуралдаанаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь аман дээрээ мөнгө төгрөггүй хууль ёсоор сонгуульдана гэсэн ч араар нь нь тавьж аль болох болохгүй аргыг хэрэглэнэ гэсэн нууц хэлэлцээр байсан бололтой. Хугацаа нь өнгөрсөн мэдээллийг хэвлэлийн хуудсаар хөрөнгө мөнгөний хүчээр тараах болсон тэдэнд намын удирдлагууд нь эртхэн шиг хар цагаан пиараа эхэл гэсэн үүрэг өгсөн аж.
Тиймдээ ч МАН-ын Бага хурлын гишүүд бөөн баяр болцгоочихсон багсайсан мөнгөөр зодон пиараа хийлгэхээр улайрах болсон хэрэг. Эх сурвалжийн өгүүлснээр эхний ээлжинд пиарт нь зориулж нэр дэвших магадлал бүхий нөхдөд тус бүрт нь 100 саяыг атгуулсан гэнэ. Ингэхэд иргэдэд өгнө гэж амалсан 1.5 сая төгрөгөө өгч чадахгйү гэж голоо нүдэгсдэд мөнгө байсан л юм байна. Гэвч Ардын намынхан ард түмэнд мөнгө өгснөөс агаарт цацах нь дээр гэж үзсэн бололтой, гомдмоор гэдэг нь…
URL:




