ШТС-ууд 20.000 илүү олголт хийхгүй байна

Амралтын өдрүүдэд ШТС-ууд 20.000 төгрөгөөс дээш АИ-92 бензин олгохгүй байгаа тухай манай сайт мэдээлэж байсан бол өнөөдөр өглөө ч байдал үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар “Сод Монгол” “МТ” ШТС-ууд ийм хязгаарлалт хийж байгаа гэсэн ирэгдийн мэдээлэл байна.

Талонтой иргэдэд хүртэл 20.000 төгрөгөөс дээш бензин олгохгүй байгаа ажээ. Албаны хүмүүсийн мэдээлэж байгаагаар он дуустал асуудал үүсхээргүй нөөц байгаа гэсэн боловч иймэрхүү хязгаарлалт үүсч байгаа нь иргэдийг ихээхэн бухимдуулаж байна.

ОХУ-ын нефть боловсруулагчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх саналаа удаа дараа засгийн газартаа тавьсан авч ДУМ-ын сонгууль болж байгаа тул түр түтгэлзүүлээд байсан тухай мэдээлэл ч ирсэн байна.

С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих