Б.Лагшми Их аваргыг алтны магнатаар сольжээ
Их аварга гэр бүлээсээ салж залуухан бүсгүйтэй амраглаж явна гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан тархсан. Түүгээр ч барахгүй сар шинийн баяраар гэрийнхээ босгоор дагуулан орж, аав ээждээ золгуулсан тэр бүсгүйг Б.Лагшми гэдгийг манай уншигчид андахгүй. Захын нэг дуучин олонд танигдах гэж хөх, бөгсөө гаргаж байдагаа олонд дэлгэж байхад Б.Лагшми хормын хугацаанд олонд танигдаж захын нэг жаал түүнийг танидаг болсон.

Их аваргын хамт
Гэтэл Их аваргын залуу амрагаар нэрлэгдэж хэсэг хугацаанд хамтын амьдралаа эхлүүлээд амжсан Б.Лагшми найз бүсгүйдээ Д.Дагвадоржийг алдсан гэдэг мэдээлэл төд удалгүй гарч, хосууд хоёр тийш болсон нь олонд дэлгэгдсэн. Энэ талаар Б.Лагшми “Бид эв найрамдалтайгаар салцгаасан” хэмээж байсан саяхан.

Их аварга Б.Лагшмитай хамтын амьдралаа эхлүүлж байхдаа түүний найз бүсгүйтэй амраг сэтгэлийн холбоотой болсоноор тэдний харилцаа хөндийрөхөд хүрсэн гэнэ лээ. Тэгвэл Их аваргаас дутахааргүй амраг сэтгэлийн холбоогоо зэгцэлж амжихаа байсан Б.Лагшми шинэхэн хайртайгаа учираад байгаа аж. Түүний дараагийн найз залуугаар алтны уул уурхайн босс Сүхээ гэх энэ залуу тодороод байна. Хосууд харилцаа халуухан дээрээ байгаа гэдэг нь тэдний фото агшинаас харагдаж байна. Их аварга Б.Лагшмиг түүний найз бүсгүйгээр сольсон бол эргүүлээд түүнийг уул уурхайн боссоор сольжээ. Ёстой л Их аваргад барьсан гэнэтийн бэлэг гэж энэ байхдаа.


Эх сурвалж: www.grandnews.mn
URL:








