Иргэн хүний гарт тухайн улсын ирээдүй байдаг

19028

Ардчилал гэдэг олонхоороо шийдвэр гаргах үйл явц ба дийлэнх олон хүний саналаар эрүүл төр, иргэний нийгмийг цогцлоож  иргэн хүн бүрт тэгш эрхийг олгох үйл явцыг хэлнэ.

Иргэний нийгмийн оролцоо гэдэг бол иргэдийн эвсэлцэл, нийтийн эрх ашгийг хангах үйлдлийг хэлнэ. Ардчилал дахь иргэний нийгмийн оролцоо гэдэг зүйл нь ерөнхийдөө энгийн үгээр илэрхийлбэл  ардчилалд иргэн хүний оролцоо хэрэгтэй, тэгвэл ард иргэд өөрсдийн эрх ашиг сонирхлыг биелүүлэхэд ардчилалыг ашигладаг гэж хэлэхэд хэлсдэхгүй болов уу.

Иргэний нийгэм гэх ойлголтыг маш олон өнцгөөс тусгаж авч болдог. Тэдгээрээс зөвхөн нэгийг нь дурьдвал хүн хөгжиж суралцаж, өөрийн хэрэгцээгээ хангахын хэрээр хариуцлага үүрэг гэдэг зүйлийг хослуулан авч явахад хүрдэг. Ямарваа улс орны аливаа тогтолцоонд иргэн хүний үүрэг оролцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй. Гэвч манай оронд иргэдийн оролцоо хангалттай түвшинд хүрч чадаж байна уу? Биднийг төлөөлөн удирдаж буй нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж байна уу ?

Цоожтой хаалганы дотор юу байгааг хэн ч мэдэж чадахгүй шиг сонгууль ч мөн адил үнэн бодит болж байгаа эсэхийг бид тааварлахын аргагүй. Одоогийн бидний иргэний оролцоо гэдэг зүйлийг нэмэгдүүлэх нь энэ нийгмийн аль ч тогтолцоонд нөлөөлж чадахуйц шийдэл юм.

Иргэний нийгмийн бүлгийн зүгээс ардчилалд  болон бусад бүлгүүдэд гүйцэтгэх хамгийн чухал  зүйл нь төрийн хяналтыг бий болгох, иргэдийн дуу хоолойг төрд дамжуулах мөн зах зээлийн ашгийн төлөөх үйл ажиллагааг голлож явдгаараа онцлогтой. Иргэн хүн эрхээ эдлэхийн зэрэгцээ төрийн өмнө үүргээ хүлээх ёстой болдог ба энэ нь бие биендээ харилцан хамааралтай хэн хэндээ ашигтай зүйл болдог юм. Иргэний нийгэм гэх зүйлийг бүрдүүлэгч эд эс нь иргэд өөрсдөө юм. Эх орныхоо хөгжлийн гарцыг бий болгох үнэт өв нь иргэн хүний оролцоо байдаг. Маш олон хүн, иргэн хүний оролцоо гэхлээр өөр хэн нэгний магадгүй улстөрч, Ерөнхийлөгч гэх мэт хэн нэгний үүрэг хариуцлага юм шиг ханддаг.

“Бодит байдал дээрээ бидний хэн нэгний хүлээх ёстой оролцоо гэдэг зүйл өөрсдийн минь оролцооноос эхлэнэ гэдгийг төдийлөн мэддэггүй нь харамсалтай”.

Ямарваа жагсаал цуглаан олныг хамарсан үйл ажиллагаанаас аль болох зугтааж, миний өмнөөс хүн очсон учир би очих шаардлагагүй, тэрний оронд би ажлаа хийгээд байж байвал надад хэрэгтэй гэх өчүүхэн бодлоос болоод өнөөдөр таны үзэл бодол өөр хэн нэгэнд шилжиж байгаа гэдгийг санаарай. Аливаа юмс цаг хугацаа өнгөрөөхийн хэрээр өнгө зүс үзэмжээ алддаг хэдий ч иргэн хүний оролцоо гэдэг зүйл харин ч эсрэгээрээ байдаг. Олуулаа, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж чадвал хүрэхгүй газар, сонсохгүй хүн гэж үгүй. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг өнөөдөр та тэвчихээс илүүтэйгээр дуу хоолой, үзэл бодлоо бусадтай нэгтгэж, Монгол Улсын хөгжлийг урагшлуулах уу? ухраах уу? гэдэг нь таны гарт байсаар байна…

Эх сурвалж: http://news.caak.mn/view/8271750/


URL:

Сэтгэгдэл бичих