Худлаа инээх хэрэггүй
Ажилгүй, орлогогүй монголчууд эх орноосоо дүрвэж байна. Тэдэнд ажил олгодог үндэсний үйлдвэрлэгчид болон бизнесийнхнийг Монголын төр дэмждэггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп бизнес эрхлэгч компаниуддаа найр тавьж, ашгийн албан татвар 31 хувь байсныг 21 хувь болтол буулгасан. Төрийнхөө энэ эерэг дэмжлэгийн хариуд Америкийн бизнес эрхлэгчид эхний ээлжинд 4,6 сая ажлын байр бий болгохоо мэдэгдэн, Д.Трампад бэлэг барьсан билээ. Монголын төр болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллахаар харилцан хэлэлцэж байна.
Гэтэл төр, хувийн хэвшлийнхэн бие биедээ инээмсэглэл бэлэглэж буй энэ өдрүүдэд тэгэхээс тэгэх гэсэн мэт Монголын төмөр зам ачаа тээврийнхээ үнийг гурван хувь нэмж, гудамжинд лааз өшиглөгчдийн тоог өсгөх шийдвэр гаргав. Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид нийт 26 төрлийн татвар төлдөг. Энэ том дарамтны дороос өндийн босч, өнгөтэй өөдтэй явах чансаатан ховор.
Тиймээс ч ажлын байр цөөн, авдаг өндөг цалин нь бага, чөдөртэй морь шиг догонцож, уяатай ботго шиг өлдөж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн газар бизнес эрхлэгчдийн ашгийн албан татварын босго 3,0 тэрбум төгрөг байсныг 6,0 тэрбум болгон, тэдэнд боломж олгохоор оролдож байна. 3,0 тэрбум төгрөгөөс доош ашиг олсон аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлдөг байсан бол энэ босго 6,0 тэрбум болно гэсэн үг. Энэ босгоноос дээш ашиг олсон компаниуд 25 хувийн ашгийн албан татвар төлнө.
Энэ бол өнөөдөртөө аргацаах төдий шийдвэр гэж бизнесийнхэн үзэж буй юм. Ядаж эл босгыг 15 тэрбум болтол өсгөж байж үр дүн гарна. Хувийн хэвшлийнхэн чөдөрнөөсөө чөлөөлөгдөж, толгойгоо өндийлгөн, ажлын байрныхаа тоог нэмж, цалингаа өсгөх боломжтой. Өөрөөр хэлбэл Засгийн газар худлаа инээж байна. Үнэхээр үйлдвэрлэгчидтэйгээ сэтгэлээ нэгтгэх гэсэн юм бол чин сэтгэлээсээ инээж, тэдэнд боломжийг олгосон шиг олгох хэрэгтэй. 6,0 тэрбумаас дээш ашиг олсон компаниуд хэдэн зуун тэрбум доллараар яригддаг Оюутолгойтой л адил татвар төлөх нь. Тэмээ, ямаа хоёр шиг хол зөрүү. Ямаа хэзээ ч тэмээ болохгүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.






Tatvaraa tuluh l estou OTtoi baritsaad tuluhgyi bh sanaatai yu