ХЭЭЛ ХАХУУЛ, АВИЛГАЛААР ХИЙГДСЭН ГЭРЭЭ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛДОГ

29432204_1799621953403110_1697020447134056448_nШвейцарийн Ерөнхий Прокурорын Газар 1.85$ ын үлдэгдэлтэй сэжиг бүхий нэгэн банкны дансыг 2016 оноос шалгаж байгаа юм байна.
Энэ данс нь 2008 оны 9-р сард МУ ын Сангийн Сайд асан С.Баярцогтын данснууд руу 10.1$ саяын тодорхойгүй гүйлгээ хийхэд ашиглагдсан байжээ.
Сэжиг бүхий дансны үлдэгдэл 1.85$ саяыг царцаасан бөгөөд саяхан данс эзэмшигч нь дипломат дархан эрх (Дипломат эрхтэй хүн байж таарах нь) зэрэг хэд хэдэн үндэслэлээр дансаа сэргээлгэхээр оролдсон ч Швейцарийн Прокурорууд татгалзжээ.
Татгалзсан шалтгаанаа прокурорууд тайлбарлажээ..
“Rio Tinto той хамтран Монгол улс уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэх цаг үетэй таарч Монголын Сангийн Сайд дөнгөж болсон хүний дансанд их хэмжээний гүйлгээ хийгдсэн байсан нь сэжиг бүхий үйлдэл учраас цааш шалгах шаардлагатай гэж үзэж уг дансыг царцаасан хэвээр үлдээж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих