Үнийн өсөлтөд мах нөлөөлжээ
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ томоохон хүнсний дэлгүүрт 0.5 хувиар өссөн байна. Энэхүү үнийн өсөлтөд махны үнэ нөлөөлжээ.
Тодруулбал, ямаа 1.7, үхэр 1.2-1.9, хонь 0.2-0.5, адууны махны үнэ 0.3 хувиар өсчээ. Мөн гурилын үнэ тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлтэй байна.
Гурилын үнийг өнгөрөгч сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай дээд гурилын үнэ 1.3, нэгдүгээр зэргийн гурил 1.6, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувиар нэмэгдсэн аж.
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг худалдагчид цалин тэтгэврийг шат дараалан нэмэхээр болсон баяр ёслол болох гэж байгаатай холбон тайлбарласан байна.
Мөн хөдөө, орон нутгаас махны нийлүүлэлт муудсан, нийслэлийн иргэдийн махны хэрэглээ их байгаагаас борлуулалт түргэссэн зэргээр ярьж байгаа аж.
Б.Яруу
URL:




