УУЛЫН ОРОЙ ДАХЬ МОДДЫГ ТЭР ЧИГТ НЬ “ХИАРУУЛЖЭЭ”
Гүнжийн амны эхээд өгсөж, баруун тийш жаахан даяласан байдлаар модон дундуур баахан яваад, нэлээд өндөр уулан дээр гарч ирэв. Эхэндээ итгэсэнгүй. Битүү модон дундаас гэнэт цэлийсэн талбай руу орчихов. Уулын дээд хэсгийн модыг тэр чигт нь булгалж хаяад, хундаам цутгажээ.
Битүү модоор хүрээлэгдсэн уулан дээрх лагерын байшин. “Асар сайхан байна” гэсэн төсөөллөөр энд эзэмшигч нь гүний худаг хүртэл ухсан бололтой, газраас урт хоолой гаргажээ. Тохижихоор сэтгэл шулуудсан байдал харагдана.
Энэ аманд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Нямтайшир гэхчлэн манай хамаг л томчууд газартай гэгддэг. Тэд уулын өөд тултал мацаж, цахилгаанаа ч татсан.
Ийм төрлийн хүмүүст уулын оройн модыг булга татаад байшин барьчихаар хавь ойрынх нь модод салхинд хиарчихдаг. Ойн сан бүхий газарт гүний худаг ухаж болохгүй гэхчлэн хууль дүрэм, байгалийн ёс огт үйлчилдэггүй бололтой. Тэдэнд хууль, дүрэм сануулахаар бас хэн ч очдоггүй мэт.
URL:




















