УИХ-ын даргыг өмнөө сөхрүүлcэн төвд лам дахин Монголд иржээ

23756256_1611576458905432_82959190_nӨнгөрсөн сонгуулийн өмнө хятадын талыг баримтлагч төвд лам Монголд ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын улс төрчид очиж өргөл барьж өргөн, эгээтэй л аав ээждээ хүндэтгэл үзүүлэхээс илүүтэй сунаж  мөргөсөн байдаг. Харамсалтай энэ төвд ламд очиж сунаж мөргөсөн УИХ-ын дарга маань Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын суудлаа өгч, Монголын засгийн газар огцорсон *ХАР ҮЙЛ ЯВДАЛ*болсон.

Товчхондоо бол *сахилга хүртээд шал дордов* гэгчийн үлгэрээр төвд лам мөргөж залбирсан биш УИХ-ын дарга  М.Энхболдын хувь хүний нь  хамаг үйл үртэс нь уруудан доройтсон.

Тэгвэл зарим эх сурвалжийн хэлж байгаагаар  өнөөх төвд ламтан саяхан  дахин монгол улсыг зорин  ирсэн байна. Гэтэл Монголын нөлөө бүхий улс төрчид эгээтэй л Далай ламтан ирсэн мэт өнөөх төвд лам хандан өргөл барьц барьж, мэргэ төлөг тавиулж, үйл хэргээ даатгуулсан юм байх.

*Амташсан хэрээ арван гурав эргэнэ*  гэгчийн үлгэрээр энэ балай  төвд ламыг хэн, ямар зорилгоор уртв, тэр юуны учир ийнхүү ойр ойрхон монгол ирэх болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Тэгээд ч энэ  хятадыг баримтлагч төвд лам ирсний дараа монголын  улс төрд хөдөлгөөн орж, таагүй үйл явдлууд өрнөдөг болсон.

Энэ удаад  хар төвд лам ямар зорилгоор ирэв, УИХ-ын дарга М.Энхболд болон Монголын улс төрчид юуны учир түүнтэй нууцаар уулзав, улс төрд ямар үйл явдал өрнөхөөр зэхэж байна гэдэг асуудал анхаарал татаж байна.

Хэдийгээр  хэн хүний шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй боловч олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон улс төрчид харь ламын өмнө өвдөг сөгдөн сунан мөргөж байгаа нь улс орныхоо ирээдүйд тэдэнд даатгаж байгаагаас өөрцгүй хэрэг биш гэж үү?

 Энэ асуудлын талаар бид эргэн мэдээлэх болно.

 Ц.Бат

Medeel.mn


URL:

Нэр: зочин Огноо: 24 April 2018

Энхболд Их хурлын даргаасааа үгцрохын цондон юм болов уу?

Сэтгэгдэл бичих