Удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил явагдаж байна

31337851_2221929811151279_1165383296381616128_nХэнтий аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдлаа.

Сорилд удирдах бүрэлдэхүүний 60 гаруй хүн есөн багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих