Төрийн албан хаагчдын буруугаас улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны тайланг хэлэлцсэн юм.
ШШГЕГ-аас мэдээлснээр өнгөрсөн онд төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас нийт 1.2 тэрбум төгрөгийн хохирол улс, ААН, иргэдэд учирчээ. Үүний 700 орчим сая төгрөгийг барагдуулсан ч буруутай этгээдүүд биш улсын төсвөөс барагдуулжээ. Иймд гэм буруутай нь шүүхээр нотлогдсон, төрийн албан хаагчдаар хохирол барагдуулах арга хэмжээг УИХ-ын дэмжлэгээр Шүүхийн Ерөнхий зөвлөл, ШШГЕГ хамтран зохион байгуулна гэв. Харин 2012 оноос хойш нийт 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2012 оноос хойш улсын эдийн засаг хүнд байна гэд төрийн албан хаагчдын цалин, орон тоо, томилолтын зардал зэргийг нэмээгүй. Гэтэл аудитын шалгалт хийгээд, төсөв хэтрүүлэн хэрэглэжээ гэдэг. Үнэндээ тэр нь аргагүй зардал байдаг.
Хүн ам өсөж, 3.2 саяд хүрлээ. Харин төрийн албан хаагчийн тоо 48 мянгаар нэмэгджээ. Зохистой хэмжээ чухал. Зарим салбарт төрийн албан хаагчийг нэмэх хэрэгтэй. Ингэж төрийн үйлчилгээг шуурхай хүргэнэ. Дэлхий нийт цахимжин, ачааллыг буруулах, бүтээмж өсгөхөд анхаарч байна. Харин манай энэ чиглэлд ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүй гэсэн юм. Мөн тэрээр төрийн албан хаагчдын ашиглаж буй техник хэрэгсэлд дүн шинжилгээ хийхийг хүсэв.
Өнөөдөр болсон хуралдааны үеэр төрийн, шилдэг албан хаагчийг нийтэд мэдээлэн, түүний гаргасан санал, санаачлагаас бусад нь суралцах боломжийг бүрдүүлэх нь зөв. Төрийн албаны нэр хүнд унасан үед сайн ажилтнууд бийг ч сурталчлах, төрийн үйлчилгээний (багш, эмч, сувилагч) ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас хасах, ердөө 16 байгаа Төрийн албаны зөвлөлийн орон тоог нэмэх санал гаргав.
Хүн ам өсөх хэрээр багш, эмчийн тоо өснө. Энэ нь төрийн албыг данхайсан мэт харагдуулж байгааг Н.Цэрэнбат сайд онцлов. 2017 оны байдлаар манай улсад нийт 189 мянган төрийн албан хаагч бий.
- 2012 онд 162 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол
- 2014 онд 347 болж өсөн,
- 2017 онд 334 зөрчил гарчээ.
Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг ёс зүйн сургалтад хамруулахаар төлөвлөжээ. Ирэх долдугаар сард сургалтын хөтөлбөрийг баталж дуусах юм байна. Доод болон дунд шатны төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил илүүтэй (нийт зөрчлийн 80 хувь) гаргадаг аж.
Ирэх оны эхний өдрөөс Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө 40 орчим журам батлан гаргана.
Erennews.mn
URL:













