УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхи, мансуурүулах бодйстой хамаатай гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхлэдэг эдтгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох иөсөл санаачилсан. Энэ төслийг хуульд шигттэж чадвал архи, тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхээс гадна УИХ-ын гишүүд бизнестээ тохирсон хууль баталдгаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн тэрбээр тайлбарлаж буй юм. Түүний эхний оролдлого бүтэлгүйтсэн ч дахин өргөн барина гэдгээ амлаад буй уг төслийг чухам яагаад дэмжихгүй байгааг сонирхож УИХ-ын зарим нэг гишүүнтэй албан бусаар санал солилцож үзсэн юм. Харамсалтай нь Г.Баярсайханаас бусад нь Х.Баттулгыг дэмжихгүй бололтой. Учир нь уулзсан хүн бүр шахам дэмий зүйл санаачилж байх юм гэххийн хамт санааг нъ улстөржүүлж. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд нь бүдүүлгээр халдах гэж байна гэх юм билээ.
Гэтэл дээдэст таалагдахгүй байгаа энэ санаачилга жирийн иргэдийн жинхэнэ загатнасан газар маажиж буй. Тэд архинаас болж монголчууд зуданд хиарах ямаа шиг бөөн бөөнөөрөө хорвоогоос буцаж байгаа цагт яах аргагүй хэрэгтэй заалт гэцгээж байна. Ингэхээс ч аргагүй юм.
Өчигдрийн өдөр тутмын сонинууд, интернэт дэх сайтуудад архи уусан 13 настай хүү гудамжинд осгож нас баржээ гэсэн аймшигтай мэдээ гарсан. Ээжийнхээ өврөөс гараагүй нялх амьтан лонх хөхөж, архи амталсан нь эцэстээ амийг нь авна чинээ санаагүй биз. Аав ээж нь ч түүнийг сархадын аагаар хөлчүү яваад гудамжинд унаж бурхны орныг хар багадаа зорих юм гэж зүүдлээгүй биз.
Архи гэж уснаас ч элбэг болсон энэ идээний уршгаар жилдээ мянга орчим монгол хүн хорвоог орхидог гэсэн тоо бий. Голдуу томчууд, тэр дундаа ид насны эрчүүд энэ гамшигт өртөж айл гэр эзгүүрч, олон ээжийн аньсага нойтон хонодог болсон. Гэтэл одоо амных нь салиа арилаагүй балчир жаалууд архины улмаас амиа алдагсдын тоог нэмэх болжээ.
Монголчууд архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр ордог. Сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг гадаадаас оруулж ирсэн.
Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэй спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр бий. Энэ олон үйлдвэрээс жилд дунджаар тооцоход 40-60 сая литр архи савлагдан гардаг. Үүн дээр спиртийг устай холиод хэдхэн сэгсрээд бэлэн болдог найрка, хөдөөгийнхний зунжин угсраатай байдаг бүрхээр тогооны бүтээгдэхүүн нэрмэлийг нэмбэл жилд үйлдвэрлэдэг согтууруулах ундааны хэмжээ лав 100 сая литрт хүрэх байх. Бас гадаадаас оруулж ирдэг ганган шошготой үнэтэй архи дарснуудыг ч мартаж болохгүй.
Энэ бүгдийг өөр хэн ч биш бидний монголчууд насны хязгааргүйгээр залгилж бардаг гэхээр нэг хүнд ноогдох архины хэмжээ 44 литрээс хол дабж таарах гээд байгаа юм. Багаар тооцсон энэ хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан хэмжээнээс даруй дөрөв дахин их гэнэ.
Үндэстнийг үр удмаар нь хөнөөж чада сархдын шидийг үзсэн улс орон дэлхи дээр нэг биш гэдэг ч архин далайд умба “жаргадаг” нь биднээс өөр байхгүй. Үүнийг батлах тоо баримтыг Наркологийн төвий нэгэн судалгаанд дурдсан байна билэ Монгол Улсын хүн амын дунд архи хэтрүүлэ хэрэглэгчийн тоо “2005 онд 10,8 хувь байсан. Гэтэл 2009 онд 27,4, 2011 онд 55,2 хувь бол: ердөө хоёр жилийн дотор бараг хоёр дахи өссөн гэнэ. Архи хэтруүлэн хэрэглэснэ: жилдээ 140 мянган хүн эрүүлжүүлэхз саатаж, архинд донтох эмгэгээ эмчлүүлз шаардлагатай 12 мянган хүн байгаа гэж 5 судалгаанд онцолсон байна билээ.
Архинд дурлагсдын нас улам бүр залуужк байгаа. Тийм болохоор энэ тоо нэмэгдэнэ\ гэхээс хасагдахгүй л болов уу хэмээн эм нар ярьсан. Үүнийг нь батлах мэт сургуулий бяцхан жаалууд сархдад хөлчүүрхэн хэл i амандаа багтахгүй дульдчих болсон эмгэнэл биш гэж үү.
Төр засгийнхан архидалтын эср; гэсэн элдэв амлалт хангалттай өгдө Арга хэмжээ авах нэрээр мөнгө төгрөг чамгүй төсөвлөдөг. Харамсалтай нь уу согтуурагчдын тоо улам бур өсөхөөс өөр дүн эндээс нь харагдахгүй байгаа. Харин архины үйлдвэрлэл гэж ашгаа хэд нугалаад бизнес рүү мөнгөтэй эрхмүүд хошуур архинаас босгосон мөнгөөрөө сонгуульдаг ард түмшй саналыг архиар худалдаж авдаг жишиг ч тогтох янзтай. Архи үйлдвэрлэгч хууль тогтоож, бизнесээ эрсдэлээс хамгаалах эрх мэдлийн төлөө улайран зүтгэх болсон сайн цагийг наашлуулах биш мөхлийн мөчго түргэтгэхийн цондон ч хэмээдэг.
Чухам ийм үед Х.Баттулгын санаачилга иргэдэд таалагдахаас аргагүй. Тиймээ архинд ард түмнээ живүүлж олсон мөнгөөрөө эрх мэдэл худалдаж авдгийг зогсоох гэсэн санааг нь сонгож илгээсэн гишүүд нь дэмжих эсэхийг анхааралтай ажиглана гэдгээ ч иргэд хэлж буй юм.
Н.Гэрэл
Эх сурвалж “Өдрийн шуудан” сонин