АН-ынхан даварч гүйцлээ

УИХ-ын гишүүн Ш.Сай­хан­­сам­буутай Сонгуулийн хуулийн талаар ярилц­лаа.


-Сонгуулийн хууль батлаг­дах хугацаа нь дөхчихлөө. Хоёр намын бүлэг хоорондоо зөвшилцөхгүй байсаар хуу­чин хуулиараа сонгууль явагдах нь уу даа?

-Болж байгаа үйл явдлыг харахад Сонгуулийн хууль гэ­хээсээ илүү УИХ-д дахин сон­гог­дох сонирхлын хууль бол­чих­лоо. Бярдаж байж өөрсдөө суу­­далдаа үлдэх ийм саналыг АН-аас тавиад байгаа юм. Миний мэ­дэхээр намрын чуулганаас хойш долоо хоногийн даваа гараг бүрт бүлгийн хурал дээр АН-ын санал гэдэг юмыг авч хэлэлцдэг. Ороод ирэхэд нь буцаагаад зөвшөөрөөд явуулдаг. Долоо хоноод ахиад өөр юм тавиад ороод ирдэг. Хамгийн сүүлийн жишээнээс үзэхэд АН-ынхан УИХ-д үлдэхийн тулд арга саам эрэлхийлж  байгаа дүр зураг харагдаж байна.

-Ингэж болохгүй биз дээ. МАН-ын бүлэг асуудалд хэтэр­хий хү­лээц­тэй хандаад бай­гаа юм биш үү?

-УИХ-ын 48 тойрогт өрсөл­дөөд унах юм бол буцаж гүйж, гул­саж шилжиж намынхаа н­э­рээр УИХ-ын гишүүн гэсэн ал­дар цолыг хүртэнэ гэж яриад байх юм. Ийм хууль гэж байдаг юм уу. Дэлхийн практикт  лав сон­соогүй. Харь гараг дээр байдаг юм уу, бүү мэд. Өөрөө парламент дотроо сууж байгаа мөртлөө хүний толгой эргүүлсэн, учир нь олдохгүй, ийм эмгэнэлтэй хууль гаргах гэж байгаад туйлын харамсаж байна.

Уг нь нэг тойрог сонгож на­мын­хаа нэрийн өмнөөс тэнд очиж өрсөлдөж уначихаад, на­мын нэрээр УИХ-ын гишүүн бо­лоход орон нутагтаа очих нүүр­гүй болно. Завханд хоёр ман­даттай юм чинь хоёр л  УИХ-ын гишүүн сонгогдоно. Аль намынх нь хамаа алга. Тэнд сонголт хийгдчихээд байхад энд ирээд өөрийгөө аль тойргийн УИХ-ын гишүүн гэж нэрлэх вэ.

-Намын шалгарсан лидер гэх юм болов уу?

-Нэрийг нь оноож чадахгүй байгаа юм. Магадгүй улайран зүт­гэсэн АН-ынхан нэрийг нь ө­г­чихөг л дээ. Хэрвээ ийм санал тавьж байгаа бол тийм нэртэй гишүүн болно гэж. Миний хувьд  тийм сонголтоор сонгогдсон хү­нийг УИХ-ын гишүүн гэж хэлэ­хэд хэцүү.

-Шалгарсан лидер улстөрч гэж үзэж болно шүү дээ. Олон ний­тэд хүлээн зөвшөөрөгдсөн?

-АН-ын шилдэг лидер, УИХ-ын гишүүн гэдэг нэр өгөх гээд байгаа юм бол дураараа л болцгоо. Харин УИХ-ын нэгд­сэн чуулганд орж ирэхдээ нэг той­рогт харьяалагдсан ги­шүүн байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз. Түүнээс сонгуульд өр­сөл­дөж уначихаад намаасаа  сон­гог­дож, УИХ-ын гишүүн болъё гэж бодъё. УИХ-ын чуул­ган зав­сарлахаар гаргасан хууль тог­тоомжоо сурталчлаад тойрогтоо хийх аж­лын­хаа талаар ярихаар яв­даг. Тэг­вэл тэгж сонгогдсон ги­шүүд чуулган завсарлахаар хаачих вэ.

-Тойроггүй юм чинь намын даал­гавараар оч гэсэн газарт нь очиж ажиллах болов уу?

-Өмнөговь аймгаас хоёр ги­шүүн сонгогдсон байхад гу­рав дахь нь очоод юу хэлэх юм бэ. Хоёр гишүүнийнх нь ха­жуу­гаар орж яриад байх хэцүү. Улаан­баатарт ажилла гээд нам нь томилоод явуулахаар жишээ нь, Баян­зүрх дүүргийн хууль ёсны дөр­вөн гишүүн байхад тав дахь нь болж очих уу. Би сайн ойлгохгүй юм. Тэгэхээр тэд­гээр гишүүнд чуулганы  зав­сар­ла­гаа­наар лидерийнхээ ажлыг хий­нэ гэвэл гадаадад томи­лол­тоор зу­гаалах ажил л үлдээд бай­на. Сон­гогч байхгүй. Тэр хү­нийг улс­төрд тэнцэхгүй гээд бу­цааж бай­хад намын лидер гээд зүтгээд байх уу.

Ийм л хачин замбараагүй, эрээ цээрээ алдаж гишүүн болох гэж амь амьдралтайгаа тэмцэж байх хэрэг ер нь байгаа ч юм уу. Мон­голын ард түмэн хүлээж ав­сангүй. Ерөнхийлөгчөөс эхлээд энэ хуулийг гарахад хориг тавьж, бусад нам эвсэл холбоо сө­­­рөг хүчин болж таарна. Харж л бай­­­гаа­гаарай энэ хууль явахгүй.

-Тойрог хэсдэг зуршилтай УИХ-ын гишүүд олон бий. Тийм сонирхолтой гишүүдийн өөрс­­дөдөө зориулсан хууль юм биш үү?

-Харин тийм. Тэдний да­хиж сонгогдох хувилбар нь энэ удаагийн Сонгуулийн хууль. Сонгогдсон тойрогтоо ажил­лаа­гүй, нэр хүнд нь унасан нө­хөд энэ хуульд ийм заалтыг зо­риу­даар оруулж өгсөн. Хууль дээр тоглолт хийж байж л саарал ордон дотор үлдэх нүхээ малтаад байгаа нь энэ шүү дээ. Ганцаараа би ийм бодолтой биш. Олон тү­мэн мэдэж байгаа. Өнөөдөр Монголд 76 гишүүнээс өөр мэд­лэг чадвартай хүн байхгүй биш шүү дээ. Одоогийн УИХ-ын 76  гишүүн уналаа гэхэд цаана нь дахиад 76 монгол аавын хүү, ээ­жийн охин бий. Тийм учраас энэ нөхөд үл­дэх гээд улаан цагаандаа гар­чих­лаа. Шившгийн л хууль бол­но доо.

-Жишээ нь?

-Завханд өрсөлдөөд унавал өөрийнхөө зам мөрийг засаад амьдраад явна. Гулсаж, намын дарга нараа зовоогоод, удирдлагууддаа туниад сонгуульд унасан нөхөдтэйгээ нийлж эвсэл холбоо байгуулж, фракци үүсгэн түмэнд нүүрээ барах хэрэг алга. Тэгээд ч ингэж бүрдсэн УИХ муухай. Тойргоос сонгогдсон гишүүд хэлэх үгтэй. Өөрийн гэсэн тойрог хийх ажилтай. Нөгөө квотын нөхөд чинь юу хийх юм бэ. Олигтой ч үг дуугарч чадахгүй. Яагаад гэвэл тойргоос гарч ирсэн гишүүд “Сонгуульд уначихаад юугаа яриад байгаа юм бэ. Намын квотоор УИХ-ын гишүүний нэр зүүчихээд санал шүүмжлэл тавих эрхгүй” гэж хэлэх бүрэн бололцоотой. Тэр ч утгаараа УИХ дотор их муухай талцал бий болно. Хэрүүл тас­рахгүй. Тийм санагдахгүй байна уу?

-Тойрогтоо юм хийдэггүй тойрог хэсдэг уламжлал манай гишүүдэд түгээмэл. Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл тойрог хэсч нэр дэвшдэг байсан шүү дээ?

-Тийм шүү.

-Ард түмэн сонгоогүй байхад нам хүчээр тулгаад УИХ-ын ги­шүүн болгож болохгүй. Хууль зөр­чихөөс гадна ёс зүйн хувьд учир дутагдалтай санагдах юм?

-Би УИХ-д дөрвөн жил суух­даа олон улсын практикт ийм балиар хууль сонсох нь бүү хэл  өөрөө дотор нь сууж  батална гэ­хэд санаанд багтахгүй байна.

-Санал нийлэхгүй гэж явсаар хуулийн хугацаа тулчихаар яах вэ. Энэ байдлаараа хуучин Сон­гуулийн хуулиар явахыг үгүйс­гэхгүй л байна шүү?

-Хугацаа алга. Анх УИХ-ын ги­шүүн Д.Лүндээжанцангийн дэв­­шүүлсэн хуулиар Монгол Ул­сыг ганц тойрог болгоод, АН 76 улстөрчөө, МАН ч 76 улстөрчөө жагсаана. Нэг сон­гогч тэндээс өөрийнхөө сонгох ги­шүү­нийг сонгож, дэмждэг на­маа дугуйлчихна. Энэ саналыг эсэр­гүүцэж оруулахгүй хойш нь тавьсан. Уг нь Монгол Улсыг ганцхан тойрог болгоод, хэн нэр хүндтэй, ард түмний итгэлийг авсан нь гарч ирмээр байгаа юм. Тэгэхгүй мажоритарийн ул санал гэнэ үү дээ. Дээхнэ үед 10 жилийн сургуулийн хүүхдүүд улаан шугамаар татна гэдэг шиг хачин юм ярьж байна.

-Тэгээд энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өөрсдөө ойл­гож байгаа юм уу?

-Дотор нь сууж байгаа УИХ-ын гишүүд нь ойлгохгүй байна. Хэсэг бүлэг, заавал УИХ-ын ги­ш­үүн болох гэж зүтгэсэн хэ­сэг бүлэг хүмүүсийн байдлаас болж Монгол Улсын учир утга нь олдохоо байлаа. Ямартаа л ма­най намын бүлгийн гишүүд ойл­гохгүй болохоор бүлгийн дарга самбар дээр шохой бариад хи­чээл зааж байгаа юм шиг тайл­барлалаа.

УИХ-ын гишүүн Р.Гончиг­дорж багш самбарын өмнө шо­хойгоор сум зурж, хичээл заа­лаа. Энэ байдлаараа хууль га­рах­гүй. Миний бодлоор 2008 оны сонгуулиар явагдах байх. Сонгуулийн санал тоолох тал дээр автомат тооллого явуулахыг дэмжиж байгаа. Саяхан  ОХУ-ын Думын сонгуулийн тооллого автоматаар будлиангүй сайхан бол­лоо гэж ярьж байна. Боловс­ронгуй болгох нь зүйтэй. Шинэ дэвшилтэд технологийг ашиглах нь зүйтэй. Аль юм болгон цаас үзэг­тэй зууралдах вэ.

-Хэсэг бүлэг хүмүүс гэж хэн хэ­нийг нэрлэх гээд байна вэ. Жи­шээ татахгүй юу?

-Манай намд ч бий. АН-д ч байна. Манай намынхан АН-ын оруулсан саналыг дэмжээд явуу­лаад байдаг. Тэгээд л долоо хоног судалж үзэж байгаад одоо бо­лохгүй байна гээд намрын чуул­ганаас хойш манай намын бүлэг дээр Сонгуулийн хуулийг хэд хэдэн удаа санал хурааж, шийдэж байгаа байхгүй юу. Сүүл­дээ УИХ-ын гишүүн Д.Загд­жав, Э.Мөнх-Очир  бид хэд бүлгийн хуралд дээр эсэргүүцлээ шүү дээ. Болж байгаа юм байна уу.  Санал ороод ирдэг. Өмнө нь хураасан саналаа ядахдаа хүчингүй болго гэдэг асуудал тавьж байна. Урьд нь бүлгийн хурал дээр баахан санал хураагаад олонх болоод дэмжээд явуулаад байдаг. Ингэ­сээр байтал дэндүү даварч гүйц­лээ.

Сонгууль хуучнаараа ява­хыг үгүйсгэхгүй. Магадгүй Сон­гуу­лийн хуулийг өөрчлөх гэ­тэл МАН хуульд өөрчлөлт оруул­сан­гүй. Тийм учраас жагсаал цуглаан хийж тэмцлээ гэнэ. Эсвэл өөрсдөө олонх болсон то­хиолдолд чимээгүй өнгөрнө. Гэх­дээ өөрсдийнх нь намаас сон­гогдсон Ерөнхийлөгч байгаа юм чинь ялагдлаа гээд долдугаар сарын нэгэн шиг жагсаал цуг­лаан  хийхгүй байлгүй дээ.

-Ингэхэд АН-ынхнаас хэн нь Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж гаргах гэж улайран зүт­гээд байна вэ?

-Гадна талаас нь харахад тийм байна шүү дээ. Гэхдээ хуу­чин хүмүүсээрээ фон хийж түлхдэг бяцхан зальтай. Тий­мээс УИХ-ын гишүүн Р.Гон­чигдор­жийг нэлээд түлхээд байх шиг байна. Тэр хүнээр санал хэ­лүүлж, тоо бодуулж яриулдаг. Ингэж олонд танигдсан кад­руу­даараа залуучууд нь түрий барьж байна.

-Чухамдаа хэн гэж?

-АН-ын 26 гишүүнийг цөмийг нь хэлнэ.

-Шилжилт хөдөлгөөн дээр тийм байдаг юм байж. Түүнээс гадна Сонгуулийн хуульд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх аш­гийг хамгаалсан заалт их оруулж байна. Жишээ нь торгуу­лийн асуудал бас л шударга бус шүү дээ. Эцсийн эцэст улстөрчид сон­гуульд нэр дэвшихдээ өр­сөл­дөгчөө захиалж гутаан до­ром­­жилж бичүүлдэг. Тийм байж хариуцлага хүлээлгэх б­о­ло­хоор хэвлэлийнхэнд тохно гэ­дэг шу­дарга бус байна?

-Хамгийн зөв юм буух эзэн буцах хаягтай байх л хэрэгтэй. Уг нь ноцтой баримтыг нь дэл­гэ­чихвэл хамгийн дээд амжилт. Ер нь тэгээд улстөрчдийн талаар хэв­лэлийнхэн бичиж  байг л дээ. Хэн сайн шүүмжлүүлж, муу хэлүүлэх тусам Монголын ард түмэн тэр хүний талд ор­дог. Ийм байдлыг биеэрээ туул­сан учраас би сайн мэднэ. Ямар­таа л манай хүүхдийг хар там­хи­чин гээд хэвлэлийнхэн баруун сол­гойгүй бичиж л байсан. Тэгж шүүмжлүүлсний хүчинд гэх юм уу даа хүү маань хуульч мэр­гэжилтэй боллоо. Сур­гуулиа төгсөөд хотод биш хөдөө ажиллана гээд явлаа. Би шүүмжлэлийн асар мундаг үр дүн гэж ойлгож байгаа. Тий­мээс шүүмжлүүлэхээс юун­даа ай­гаад байгаа юм бэ. Алдаагаа ухамсарлаад хүмүүс намайг ингэж боддог юм байна гээд засаад явдаг байхгүй юу. Тиймээс энэ хуулийг дээрх заалтыг 100 хувь эсэргүүцнэ.

-Ингэж улстөрчид өөрсдөдөө зо­риулан хууль гаргаад байх юм бол Монголд хууль байх хэрэг байна уу?

-Яаж ч бодсон сэтгүүлчдийг хуулиар айлган сүрдүүлж болох­гүй. Хуулиар хүн айлгаж, сүр­дүүлж байгаатай л ялгаагүй. Тийм учраас ямар ч сэтгүүлч юу гэж бичиж болно шүү дээ. Га­даадад энэ байдал бол чөлөөтэй юм билээ. Тэр хүмүүс нь ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүйг эртнээс сайн бэлдчихдэг. Улстөрч боло­хын тулд хэвлэл дээр ингэж гар­на шүү гээд өндөр бэлтгэлтэй  байж л улстөрд амжилт гаргана. Сэт­­г­үүлчдээс айж, хуулиар да­лайлгаад байвал ямар юмны улстөр хийх вэ дээ.

-Эрх мэдлээ урвуулан ашиг­лаж байгаа нэг хэлбэр гэдэг­тэй с­анал нийлнэ биз дээ?

-Шуудхан хэлэхэд эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Өөгүй өндөг шиг, энхийн цагаан таг­таа байж л улстөр хийнэ гэвэл бит­гий горьд. Тийм сэтгэл са­наа­ны бэлтгэлгүй бол улстөрд юугаа хийж орсон юм бэ. Сайн шүүмжлүүлж байж иргэдийн төлөө сайн ажилладаг. Монголын ард түмэн 21 жил ардчиллын зарч­маар явлаа. Иргэдийн амьд­рал дээшилсэн нь хаана бай­на. Тэгээд л болохгүй байгаа учраас сэтгүүлчид шүүмжилж алдааг нь засч өгөх гээд байгаа юм биш үү. Ер нь хэвлэлээс гаргаж байгаа шүүмжлэлийг давж чадахгүй тэвчээргүй байж улстөрөөр явна гэдэг шал худлаа.


URL:

Сэтгэгдэл бичих