ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛАГЧДИЙГ УДАХГҮЙ ЗАРЛАНА

20998

Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцож хуурамч, хольцтой шатахуун, дизель түлш зарагдаж байгаа талаар мэдээлэл өгчээ.
Мөн тус холбооноос шатахуун, дизель түлшийг шинжилгээнд оруулахад тухайн бүтээгдэхүүний октан тоо байх ёстой хэмжээнээс 4-5 дахин бага эсхүл хэт өндөр, шаталтын хэмжээ хүрэхгүй, тунадастай зэрэг зөрчил илэрсэн байна. Харин манай улсын төрийн байгууллагууд эдгээр борлуулагчдын нэрсийг зарлахаас татгалзжээ.
Тиймээс ОХУ, БНХАУ-д давхар шинжлүүлэхээр өгч тухайн хоёр орны шинжилгээний хариуг ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэдгээ Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдсэн байна.


URL:

Нэр: зочин Огноо: 17 May 2018

Хуурамч шатахууны түүхийэдийг гаалиар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргахад болохгүй зүйл юу байнаа. Түр боловч хилээр нэвтрүүлэхийг хорьж асуудлыг шийдэж буруутанг тогтоосны дараа энэ асуудлаа шийдэж болдоггүй ямар учир шалтгаан байнаа.

Нэр: зочин Огноо: 20 May 2018

шууд л зарлаач. Дүлэгнээд дүлээд суух хэрэг юу байнаа. Гар хүндрүүлж магадгүй гэж горьдоод зарлахгүй суугаад зарлана гэж дарамтлах аядаад харзнаад байна уу.

Сэтгэгдэл бичих