Төлөөллийн зарчмыг алдагдуулсан сонгуулийн хуулийн “парадокс”-ууд

-АН Үндсэн хууль биелүүлэх гээд, МАН зөрчих гээд…-

УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн хуулийг хэлэлцсээр Намрын чуулганыг дуусгах нь тодорхой болов. Наанаа АН мажоритараар явах 48-аасаа шилжилт хийнэ, про­пор­ционалиар сонгох 28 ман­датаас шилжүүлэг хийхгүй гээд, МАН-ын бүлэг аль алинаас нь шил­жилт хийнэ гээд байгаа мэт харагдавч цаад асуудал нь огт өөр байгаа юм байна. АН анх мажоритараар сонгох 48 мандатын дор хаяж 20 нь нийслэлд ногдох ёстой гэж зүт­гэж байсанд л хэргийн гол учир оршиж байгаа аж. Өөрөөр хэл­бэл, АН-ын дэвшүүлсэн “48-аасаа бүрэн шилжилт хийе” гэсэн санал нь нийслэлд өрсөлдөх нэр дэвшигчдийн боломжийг тодор­хой хэмжээгээр нэмэгдүүлэх учирт­ай юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн заалт бий. Харамсал­тай нь бид олон намын тог­толцоонд шилжсэнээсээ хойш сонгуулийн тухай хууль энэ чухал заалтыг зөрчсөн хэл­бэрээр батлагдаж өнөөг хүртэл мөрд¬сөөр иржээ. Иргэд УИХ-д төлөөллөө суулгах эрхээ ижил тэгш эдэлж чадахгүй явсаар өнөөд­рийг хүрсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуу­лийг 20 жилийн өмнө баталж бай­сан Улсын бага хурлын гишүүд төрийн эрх барих дээд байгууллага /УИХ/-ын бүтцийг хэ-лэлцэж байхдаа анх 75 гишүүнтэй байхаар батлах гэж байсан гэдэг. Гэтэл нэг нөхөр “Асуу­дал шийдэж чадахгүй бол өнөө хэд чинь 75-аар бууж өг­лөө” гэж ярина шүү” гэснээс болж 76 гишүүнтэй болж бай­жээ. Ойг тэм­дэглэн өнгөрүүлэх комиссын бүрэлдэхүүнд орсон тэр үеийн гишүүд сэтгүүлчдийн өмнө сууж байгаад энэ талаараа инээлдэн байж хүүр­нэж байлаа. Тухайн үеийн Бага хурал суудлын тоо гэх мэт асууд­лыг тун амархан шийдэж байсан байгаа юм. 75 мандатыг 76 болгох тухай асуудалд шударга ёсыг хангах дусал ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, үе үеийн УИХ-д зүгээр л нэг нөхөр хэлэмгий доломгойгоо гайхуулснаас болж бий болсон илүү нэг суудлыг хэн нэгэн гишүүн эзэгнэн суудаг гэсэн үг.
Ингээд УИХ-ын мандатын тоог инээж наргисан шиг ээ шийдчихсэн гишүүд 76 ман­датаа засаг захиргааны нэгжид то¬хируулан хуваарилах үед нийс-лэлд арай бага, хөдөө орон нутагт олон мандат ноогдсон нь шударга ёсонд бага ч гэсэн ний­цэж байв. Улаанбаатар хотод тэр үед 600 гаруйхан мянган хүн амьдарч байсан болохоор тэр. Гэтэл түүнээс хойш 20 жил өнгөрч нийслэл хотод нийт хүн амын тал нь цуглачихаад байхад нөгөө мандатын тоо өөрчлөгдсөнгүй. Нийслэлийн иргэдийн сонгох, сонгогдох эрх жил ирэх бүр зөрчигдсөөр ирэв. 2008 оны сонгуулиар энэ байдал тод ажиглагдсан. Баримттай ярья. Нийслэлийн Баянзүрх, На­лайх  дүүргийн 35372 сон­гогч нийлээд дэмжсэн нэр дэв­шигч буюу Ж.Батзандангаа УИХ-д гаргаж чадсангүй.  Гэтэл Дундговь аймгийн 11971 сон­гогч Х.Наранхүүг, 10558 сон­гогч нийлээд Р.Рашийг УИХ-д суулгаж дөнгөсөн байна. Дорнод аймгийн 40 хүрэхгүй мянган сонгогч УИХ-д Д.Одбаяр, Ц.Ши­нэбаяр, П.Алтангэрэл гэсэн гурван төлөөлөлтөй бай­хад Сонгинохайрхан дүүр­гийн 260 гаруй мянган иргэн дөрөвхөн гишүүнээр эрх аш¬гаа хамгаалуулж байгаа нь шударга биш юм. Тиймээс АН-ын дэвшүүлж байсан “Мажори­тараар сонгогдох 48 мандатын талыг нь нийслэлд хуваарилах” санал нь угтаа Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах тухай асуудал гэдэг нь ойлгогдож бай­гаа юм. Тэгвэл хуучнаараа сон­гуульд орно гээд байгаа МАН-ыг үндсэн хуулийг зөрчих гэж байна гэхээс өөрөөр юу гэх билээ. Бүхэл бүтэн намрын чуулганыг энэ асуудлыг ярьсаар байгаад үдэх гэж байна. Энэ асуудлыг гацааж байгаа хүмүүс ч тодорхой. Жижиг тойргоос гарч ирсэн, ирэх жил хуучин тойрогтоо нэр дэвших эрхээ авчихсан МАН-ын гишүүд. АН-ын дэвшүүлээд байгаа 48 мандат дээрээ үзэлцээд, унасан нэр дэвшигчдийг 28 руу шилжүүлэх санал нь нийслэлд өрсөлдөөд мултарсан нэр дэвшигчдэд давуу тал болох учраас ингэж бай­гаа нь тодорхой юм. Учир нь, 48-аас 28 руу гулсуулахдаа 25 хувийн босго тогтоож, саналын тоо, хувийг дундачлан авч үзэх талаар хоёр тал тохирчихсон. Төв аймагт өрсөлдөөд 30 хувийн санал авсан өрсөлдөгч 28 руу ороод Сонгинохайрхан дүүрэгт 30 хувийн санал авсан хүнтэй тулахад илүү олон сонгогчийн санал авснаараа нийс¬лэлд нэр дэвшигч нь шууд ялах юм. Чухам ийм учраас л шилжилт хийх асуудал Үндсэн хуу­лийг хөндсөн асуудал болж хувираад байгаа ажээ. Энэ бол асуудлын зөвхөн нэг тал бөгөөд УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллаж болох эсэх, про­порциональ тогтолцоогоор сон­гогдох 28 тойрог дээр зарч¬мын зөрүүтэй байр суурь ба¬римталж, заль гаргаж байсныг хэлэх нь зүйтэй. МАН өмнө нь пропорционалиар өрсөлдөх 28 тойрог дээр дан “Намын нэрийг дугуйлья” гэсэн АН-ын саналыг тодорхой бодлоготойгоор уна­гаж, “Хүний нэр, намын нэрийг дугуйлна” болгож сольж байв. Дан намын нэрийг дугуйлбал МАХН-д дарагдаж магад­гүй гэж муу санаалсан нь тэр. Ингэхдээ тэд “УИХ-ын гишүүнийг сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг гол барьж байсан бөгөөд Үндсэн хуульдаа гар хүрэхгүй байх талаас нь асуудалд хандъя гэж байв. Үндсэн хуульд тэртэй тэргүй гар хүрч “УИХ-ын гишүүн Зас¬гийн газарт ажиллаж болно” гэсэн заалтыг өөрчилнө гэдгийг мэдсээр байж ийн “залхуурсан”. Тэгсэн атлаа нийслэлд ногдох мандатын тоог нэмэгдүүлэхээс татгалзсанаараа иргэдийн эрх ашгаа хамгаалуулах эр­хийг зөрчсөн байна. АН-ын хувил­бараар явбал жижиг н­а­мын боломжийг ч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх юм.
МАН-ын иймэрхүү явцуу эрх ашгаас болж “Төлөөллийн зар­чим” алдагдсаар ирлээ. Спор­тод “дүрмийн гажуудлаас болж төрсөн аварга” гэсэн ойл­¬голт байдаг. Үүний нэгэн адил Монголын улс төрд ч гэсэн дүрмийн гажуудлаас болж төр­сөн гишүүд олон бай­на. “Сонгуулийн хуулийн “пара-докс” гэж хэлж болох эдгээр нөхөд одоо ч гэсэн хуучнаа санагалзан “Сонгуулийн тухай хууль”-ийг гацаахад жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Ги­шүүн байх эрхгүй гишүүдийн тоог аль болох бага байлгах юм сан.


URL:

Сэтгэгдэл бичих