Өгч байгаа нь зовмоор, авч байгаа нь ичмээр “Шилдэг бүтээн байгуулалт”-ын шагнал

33767878_1820699064617893_3330020103164002304_nТөр засгийн шагнал утгаа алдсан тухай яриа иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Энэ шүүмжлэл голдуу төрийн шагнал олгодог Ерөнхийлөгчийн институт руу чиглэдэг байсан бол энэ удаад Засгийн газрын шагнал “нүдээ олсонгүй” тухай мэдээлэл сошиал орчинд шуугиан тариад  байна.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шилдэг бүтээн байгуулалт”-ын шагнал, цомыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод өгсөн нь Засгийн газрын шагнал нэр хүнд, утга учираа алдсан, өгсний нь өмнөөс санаа зовж, авсны нь өмнөөс ичмээр, үнэхээрийн “гоомой” шийдвэр болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаа эрхлээд 2 жил орчимын хугацааг өнгөрүүлж байгаа ч  энэ хугацаанд хөндий хоосон 2-3 шавран хөшөө, Ulaanbaatar нэртэй бичиг босгосныг эс тооцвол бүтээн байгуулалтын чанартай Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах нэг ч зүйл хийгээгүйгээр үл барам өнгөрсөн 2 жилд ганц ширхэг тоосго ч өрөгдөөгүйгэж хэлэхэд  хэлсдэхгүй. Харин ч эсрэгээрээ мань Хотын дарга  цасаа цэвэрлэж чадахгүй, цаг агаарт бурууг өгч, зүүн үргэлт гэж балай зүйл санаачлан олныг бухимдуулж өмнөх Ерөнхий сайдад удаа дараа зэмлүүлж,  400 сая гаруй төгрөгөөр дугуйн зам барих нэрээр явган хүний замыг будуулж, ургаж байсан модыг угаар нь тайрч, төсвийн мөнгийг нохойд спираль тавина, дугаарын хязгаарлалтыг долоо хоногийн хоёр өдөр болгоно, хотын захиргааг Яармаг рүү нүүлгэнэ гэх зэргээр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах олон шийдвэр гаргаж иргэдийн  дургүйлцлийг олонтоо хүргэсэн нэгэн.

33540679_1817648814922918_1962507420970254336_n

Товчхондоо хотын дарга С.Батболдын үйлдлүүд бүтээн байгуулалтын тухай бүү хэл  ундуй сундуй, ойлгомжгүй гоомой байгааг олон нийт бүгд мэдэж, харж байна. Тийм атал Монгол улсын Ерөнхий бүтээн байгуулалт хийхээр ширхэг тоосго ч өрөөгүй хотын даргад “Шилдэг бүтээн байгуулалттай хот”  хэмээх Засгийн газрын өндөр нэр хүндтэй шагналыг өгснийг ойлгох ухаан хайрла иргэд бидэнд.

Пялдага гэхэд дэндүү бялдууч, шударга гэхэд дэндүү доромж энэ шийдвэр Ерөнхий сайдыг өөрөө өөртөө оноо алдсан, нэр хүндээ шавартай хутгасан хэрэг боллоо гэж хэлж болох байна. Тэгээд ч мэргэжлийн байгууллагын  судалгаагаар Хотын дарга С.Батболдын хийсэн ажилд иргэд “хангалтгүй” гэсэн дүгнэлт өгсөн байна.

33492560_1817648831589583_2661059082588258304_n

Улаанбаатар хотод 2017 онд хийгдэж, танай Засгийн газрын  “Шилдэг бүтээн байгуулалт” шагналыг авахад хүргэсэн тэр гайхамшигт бүтээн байгуулалтуудыг  надад хэлж өгөөч эрхэм Ерөнхий сайдаа…,

Эрхэм уншигч та ч гэсэн хотын даргын хийж бүтээсэн “өнөөх” шилдэг бүтээн байгуулалтыг хуруу дараад тоолоод нэг үзээрэй…

Албан тушаалтнууд нэг нэгнийгээ  хөөргөсөн, өгч авч байгаа нь ичиж санаа зовохоо байчихсан, наад захын судалгаа тооцоогүй, шагнал урамшууллын утга учрыг алдагдуулсан энэ үйлдэл удахгүй Нийслэлийн МАН-ын хорооны  даргад нэр дэвшин өрсөлдөх гэж буй Хотын дарга С.Батболдод нэмэр болохоос илүүтэй нэрмээс болох нь  тодорхой болчихлоо.

33540702_1817648818256251_7699769170698698752_n


URL:

Сэтгэгдэл бичих