Ука: Цэцэгээсээ маш том уучлалтыг хүсч байна
Дуучин Ука “ХМF” хөгжмийн наадмын талаар мэдээлэл хүргэхээр реппер Цэцэтэй хамт лайв хийсэн. Харин энэ үеэр тэрбээр Цэцэг ярьж байх үед дундуур нь яриаг тасалж ярьж эхэлсэн. Ингэснээр олон нийтээс багагүй шүүмжлэл сонсоод байсан юм. Тэгвэл Ука энэ талаар “Цэцэгээсээ утсаар уучлал гуйсан. Ёстой тоомжиргүй байдал гаргасан байна лээ. Тухайн үед аминдаа л арай сонирхолтой байлгах гээд янз бүрийн юм хийх гэж оролдсож байгаад Цэцэгээ анзаараагүй байна лээ. Бичлэгээ үзээд өөрөөсөө ичиж үхэхээ дөхсөн. Үзэгчдээсээ болон XMF-ыхаа хамт олноос хүлцэл өчиж байна. Цэцэгээсээ маш том уучлалтыг хүсч байна. Бид хоёр сая утсаар яриад ойлголцсон. Та нар минь бас тайван байгаарай” хэмээжээ.
URL:





