Төрийн соёрхлыг тойрсон маргаан төрийн ордны дотор гаднагүй өрнөж байна
Монгол поп төсөл хэрэгжүүлж, үндэсний хэдэн хөгжмийг орчин үеийн дуутай хослуулан дуулсныг нь төр соёрхсон дуучин Д.Болдын хөдөлмөр бүтээлийг үнэлэхгүй байх аргагүй.
Гэхдээ Монгол поп төсөлд соёрхолт өгөх шаардлага тийм их байсан уу гэдэг дээр маргаан өрнөж өдгөө ч тасраагүй байна. Зууны манлай зуун зуун бүтээл туурвисан уран бүтээлчдээ бид төрийн соёрхолт бүү хэл СТА ч өгч амжаагүй нөгөө ертөнцөд үдсэн гашуун сургамж бий.
Гэтэл дөнгөж эхэлж байгаа энэ урсгалын хэтийн төлөвийг мэдэхгүй атлаа Төрийн соёрхолт хэмээх өндөр хүндтэй цолыг зүгээр л өгчихсөнд нь гайхах хүмүүс олон байгаа юм. Нэг талаас дуучнаа дэмжсэн фенүүдийнх нь зөв хэмээн үзэх түрлэг байгаа ч нөгөө талаасаа үнэлэх үедээ зөв үнэлэх хэрэгтэй үүнээс өмнө авах олон хүн, олон уран бүтээл байна гэх судлаачид ч байгаа юм.
Нэгэнтээ өгсөн юмыг буцаана ч гэж юу байхав. Гэхдээ монгол төр мөнх бусыг үзэх дөхсөн хэдэн хүнээ гомдлын мөртэй буцааж байгаагаа бас бодмоор л байгаа нь үнэн. Тэрнээс биш сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж хэдэн хүн эрхлүүлээд яахав дээ.
С.Ерөө
URL:




