Сэрэмжлүүлэг‼️ Хүүхдэд тавих хараа хяналт суларснаас 3 хүүхэд усанд живж амь насаа алджээ
Цагдаагийг байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар Баян-Өлгий аймаг “Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд, Ховд аймгийн Алтай сумын “Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийг харъяа аймгуудын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.
Хүүхдүүдийн амралт эхэлсэн хүүхдүүд сул чөлөө ихтэй байгаа учраас аливаа эрсдэлд өртөх магадлал ихссэн. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам сайжруулах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
URL:





