7-р сарын 1-нд иргэдээ буудаж хөнөөсөн цагдаа нар зэвсгээ жорлон дор нуужээ
Долдугаар сарын нэгний үймээний үеэр Монгол улсын таван иргэн амь насаа алдаж, олон иргэн эрүүл мэндээрээ хохирсон юм. Энэ хэргийг шалгаж буй ажлын хэсэгт ийм баримт олджээ.Доорх баримт нь цагдаагийн тэмдэглэлээс олдсон байна.
д/х Мягмаржав бидний 7 цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подволын бие засах өрөөний суултуурыг авхуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэд нилээн зузаан бүдүүн турба авчирч суулгаад буудлага хийж 7 сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн.
…
Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, бас Батсүх даргын хамаатан нэг цагдаа байсан.
Цагдаа Мөнхтулга нөгөө турбаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан. /Цагдаагийн өдрийн тэмдэглэлээс…2008.08.22./ гэжээ.
Энэ мэт баримтууд байсаар атал монголын төрд байгаа зарим увайгүй улс төрчид иргэдээсээ уучлалт гуйхгүй гэж байгаа нь өнөөгийн төрийн түшээдийн үнэн нүүр царай юм.
URL:













