АЛГА БОЛСОН ХОЁР ХҮҮ ХАМТДАА ЯВЖ БАЙЖЭЭ
Цагдаагийн тусгай 102 утсанд өдөрт “хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага 5-10 ирдэг гэнэ. Гэвч олдох нь элбэг байдаг бөгөөд зарим нь хэд хоногоор ор сураггүй алга болдог байна.
Тухайлбал, энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос хоёр хүү алга болжээ. Тэгвэл тэднийг өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байхад нь олджээ.
Д нь 13 настай, А нь 12 настай бөгөөд эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байна.
Тэднийг ПС тоглоомын газраас олсон гэх мэдээллийг үгүйсгэв. Хаана юу хийж явсныг нь одоогоор шалгаж байна гэлээ.
О.Сайхан
URL:







