Хүмүүс чихэрлэг ундаанд архинаас илүү донтдог
Архинд донтолтыг ховор үзэгдэлд тооцож болохгүй. Өнгөрсөн жил явуулсан судалгаагаар Америкийн насанд хүрсэн найман хүний нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болохыг харуулсан билээ.
Анхандаа судлаачид хүн согтууруулах ундаа сонирхож байгаа үед уураг тархинд нь ямар үйл явц өрнөж байдгийг мэдэхийг зорьж байв. Энэ зорилгоор эрдэмтэд хархнууд дээр туршилт явуулсан байна. Спиртийн уусмал уухын тулд хархнууд нэгэн товчлуур дээр дарж сурчээ.
Улмаар хархнуудад өөр нэг сонголтыг олгосон нь чихэрлэг ус уух боломж байв. Тэгтэл мэрэгч амьтад чихэрлэг ундаа уухыг илүүд үзэх болжээ. Харин ердөө 15 хувь нь согтууруулах ундаа уухыг оролдож байсан гэнэ. Сонирхолтой нь, дэлхийн хүн амын 15 орчим хувь нь архинд донтох өвчтэй билээ.
Согтууруулах ундаа нь долоон төрлийн хорт хавдрыг үүсгэх шалтгаан болдог аж. Гэхдээ эрдэмтэд согтууруулах ундааг бага тунгаар тохируулж хэрэглэвэл ашиг тустай гэдгийг үгүйсгэсэнгүй. Үүнийг тааруулж хэрэглэвэл тархи элдэв “хог хаягдал”-аас ангижирч, тухайн хүн аливаа зүйлд суралцах чадварыг нэмэгдүүлдэг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:




