Дуучин бүсгүйд сээтгэнэсэн Асашёорюү эхнэртээ 35 мянган ам.долларын цүнх бэлэглэж аргадав
Сумогийн их аварга Асашёорюү арлын Японыг шуугиулж байсан шигээ байнга л сенсааци шуугиан дэгдээж нэр хэвлэлийн хуудаснаас нэр нь салдаггүй. Хамгийн сүүлд тэрээр Японы сумогийн ертөнцөд бөөн шуугиан дээгдээчихээд ирсэн.
Үүний өмнө мань эр дуучин бүсгүйд дэлхийн алдартай LV брендийн сенсаци тарьж хэвлэлийнхнийг мөнөөх бүсгүйн эрэлд хатаасан. Хэргийн учир нь нүдэнд дулаахан бүсгүйд цүнх бэлэглэхээр шийдсэнд байсан юм биш. Гагцхүү тооцоо төлбөр хийх болоход дэлхийд данстай дэлгүүр зээлээр үйлчилдэггүй нь тухайн үед бэлэн мөнгө багатай явж байсан омогт аваргыг бухимдуулахад хүргэсэн аж.
Хамгийн инээдтэй нь мөнгө төгрөг нь дутаад бөөн хэрүүл хараал болж байхад мөнөөх халамцуу бүсгүй нь үнэтэй цүнхээ тас тэврээд зогсож байсан гэж байгаа. Архины халуундаа 10 гаруй сая төгрөгөөр дуучин бүсгүйд цүнх бэлэглэхийг завдсан нь хэвлэлээр шуугиад эхэлмэгц Их аваргын гэрт ч бяцхан дажин дэгдсэн нь ойлгомжтой.
Ийм юм сонсчихоод зүгээр сууж байдаг хүүхэн тийм ч олон олдохгүй л болов уу. Ямартай ч их аварга маань эхнэртээ далан таваар бууж өгч 35 мянган ам.долларын цүнх бэлэглэж гэр бүл дэх дажинаа намдаажээ.
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
URL:







