Хүний амь хямдхан болжээ
Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал ер алга. Хэнд ч хэрэггүй зүйлийг хуульчилчихаагүй л байлтай.
Томчуудын хэнэггүй байдлаас болоод бага насны хүүхэд хохирсон харамсмаар тохиолдлууд сүүлийн хоногуудад борооны дараах мөөг шиг олширч байна. Ингээд ч зогсохгүй хэнэггүй зангаасаа болж бид өөрсдийгөө ч мөн аюултай байдалд оруулж алтан амиа эрсдэлд оруулсаар байна. Тодруулбал, өнөөдөр/2017.07.05/ олон нийтийн цахим сүлжээнд нэг залуу хөлнөөсөө дүүжлэгдэн наадмын анонс өлгөж байгаа зураг тавигдсан. Тавигдсан даруйдаа маш олон хүний дургүйцэл, бухимдлыг хүртээд буй энэхүү зураг монгол хүний амь нас кран хөлслөх хэдхэн төгрөгөөс хямдхан болсныг өгүүлэх шиг боллоо. Зурган дээр дүүжлэгдсэн залуу л аюултай байдалд харагдаж байгаа болохоос, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж гурван хүн гэмтэхийг үгйсгэхээргүй нөхцөл байдал харагдаж байв.

Уг нь манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль байдаг. Гэвч хэрэгждэггүй гэдгийн маш том жишээг өнөөдөр бид үзэж, маргааш хохирсоор байх гэж үү.
Ямартай ч хууль дүрэм нь хэрэгждэггүй юм аа гэхэд томчууд бид аливаа зүйлд болгоомжтой, хэдэн төгрөгөөс хараат бус байж эрдэнэт аминдаа хайртай байх хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
URL:





