БӨХЧҮҮДИЙГ ӨНӨӨДӨР МАРГААШ ХОЁР ӨДӨР БҮРТГЭНЭ

0b5e76da2fa3ade4e4ee6a0b5da99249Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг  өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр Спортын төв ордонд бүртгэнэ.

Бөхийн өргөө хаалттай байгаа учир ийнхүү төв ордонд бүртгэхээр болжээ. Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх бөгөөд улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

Харин Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд бүртгэл өчигдөр эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих