Л.Энхболд гишүүн ӨШ ХОНЗОН-гоо авахын тулд “ПОП” У.Хүрэлсүхийн цөсийг хөөргөж явна

35669

Хэн ямар сэдвийг урдаа барьж, чанга хашхираад байна. Тэрнийх нь ард хувь эрх ашгийн асуудал нь дагалдаж байдаг балиар жишиг бүр тогтжээ. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний хулгай гэх асуудлаар чарлаж дуугарах болсон Л.Энхболд гэж гишүүн үнэн хэрэгтээ нутаг орныхоо төлөө үнэн сэтгэлээ чилээдэг хүн мөн үү? Бодох л асуудал.

Оюутолгойн гэрээнд засч залруулах юм байна гэдгийг судлаач, эрдэмтэд, нэр бүхий гишүүд хэлсээр байхад, бүр уг гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нөхдүүдийг шалгаж нягталж байхад Л.Энхболд гэж хүн юу гэж дуугарч байв.

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Оюутолгойнталаар хэлэхдээ” Хэтэрхий их улстөржилт, талцал, намчирхсан байдал нь эдийн засагт асар их саад болж байна. Хэрэв хэн нэгэн нам, улстөрч ямар ч хувийн эсвэл намын эрх ашиг ярихгүйгээр, улс орон ард түмнийхээ төлөө гэсэн бодолтой байвал том төслүүд амжилттай хэрэгжинэ.” гэж дуугарч байв.

Тэгвэл Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч талыг хамгаалж дуугардаг Л.Энхболд гишүүн Тавантолгой ордын талаар бол ширүүхэн ярина. Сүүлийн саруудад нүүрсний хулгай гэж хаа сайгүй ярьж явах болсон. Тэр үнэхээр л нутаг орныхоо төлөө зовсондоо юм яримаар байдаг бол Балгас нуурын усаар Тавантолгойн нүүрсийг угаахаар болчихоод байгааг яагаад ярихгүй байгаа юм. Хамгийн ярих ёстой зүйлийг ярихгүй, тэмцэхгүй байж Тавантолгой, тэрдундаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс хулгайлсан гэж яриад байгаагийнх нь цаана түүний “ажнай”Д.Бат-Эрдэнэтэй зангидсан өс байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгээд энэ өс хонзонгийн сэдэлтэй үйлдэлдээ Ерөнхий сайдыг хавчуулж, У.Хүрэлсүхэд алтан хошуу хүргэж, поп ЕС-ийн цөсийг хөөргөж байгаагийн цаана Л.Энхболд өөрөө л хожиж үлдэх санаа агуулж буй хэмээн харах хүмүүс цөөнгүй байна.

Үнэхээр л нутаг орныхоо төлөө байсан бол өмнийн говьд тулгамдсан асуудал олон бий. Л.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагаараа “ажнай” Д.Бат-Эрдэнэтэй олон жилийн өстэй гэдгээ нэгэнт илчилсэн. Д.Бат-Эрдэнийг тэрбумтан болгосон Тавантолгой хувьцаат компанийн хувьцааг би цуглуулж байсан гэж тэр өөрөө л ярьсан. Д.Бат-Эрдэнэ “Нутагтаа нэр дэвших гэсэн юм. Тиймээс Өмнөговьд нэг ААН-тэй баймаар байна. Тавантолгойн хувьцаагаа надад өгчихөөч” гэж манай ахаар дамжуулж гуйсан юм… Зараагүй. Зүгээр л өгчихсөн. Тухайн үед би хувьцаанаасаа 400 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авдаг байсан. Ерөнхийдөө нүүрсний үнэ өсөөгүй, ашиг багатай үе нь л дээ. Тэр үедээ нөхрийн ёсоор Д.Бат-Эрдэнийг дэмжиж, хүндэтгэсэн хэрэг. Тухайн үедээ Д.Бат-Эрдэнэ Улаанбаатар зочид буудлын ТУЗ-ийн гишүүн байхад би манаачийг нь хийдэг байсан. Гэхдээ ингээд улс төрийн өрсөлдөгч болчихно гэж санаагүй. Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Монголын тэргүүн тэрбумтануудын нэг. Тавантолгойн нүүрсийг үнэмлэхүй эрхтэйгээр зөөсөөр байгаад тэрбумтан болсон. Яг өнөөдрийн улс төрийн өндөрлөгөөс харахад би буруу хүнд хувьцаагаа өгсөндөө харамсдаг” хэмээн шулуухан хэлсэн.

Харин өнөөдөр тэрбээр “ажнай” Д.Бат-Эрдэний хувьцаа эзэмшдэг Тавантолгой ХК-ийг намнах ажиллагаа явуулж буй харагдана.

Л.Энхболд гишүүнУИХ-ыг бол ӨШ ХОНЗОН авах талбар болгон ашиглаж, ГИШҮҮН гэх статусаараа түрий барин улайрч байна.

У. МАНДАХ
UMNUGOVINEWS.MN

URL:

Сэтгэгдэл бичих