УИХ-ын гишүүн Л.Гүндалай газрын наймааны “загалмайлсан эцэг” болжээ
УИХ-ын гишүүн Л.Гүндалай газрын наймааны “загалмайлсан эцэг” болчихжээ. Учир нь юу гэхээр Зайсангийн аманд манай томчууд тансаг хаусанд төвхнөөд нэлээд удаж байна. Зарим нэг томчууд Зайсан хавийн газрыг зарж баяжаад байнгын эрхэлдэг бизнес аятай аяглах нь энгийн үзэгдлэл болсон байна. Зайсан хавийн газрын наймааг цэцэглүүлж буй эрхмүүдийн тоонд Л.Гүндалай зүй ёсоор багтах болж. Саяхан УИХ-ын гишүүн Л.Гүндалай АПУ-ийн Батхүүтэй томоохон наймааны яриа хөөрөө өрнүүлж, өөрийн эзэмшлийн Зайсан дахь 7,5 га газраа ахиухан үнээр үнэд хүргэж заржээ.
Гэхдээ түүний бусдад наймаалцсан газар нь мэдээж хэрэг өөр нэгний нэр дээр байдаг нь тодорхой. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн далд бизнесийн халхавч нь иргэн Оджаргал гэгч бололтой байна. Төрийн томчууд ч иймэрхүү маягийн нууц бизнес явуулж, мөнгө угаагаад бүүр гаршчихсан бололтой. Цайрчихсан гэхэд багадмаар эрх мэдэлтнүүдийн үйлдэл хэрээс хэтэрдэгээ хэтэрчээ. Тэгсэн хэр нь энгийн иргэд томчуудын хөл гаранд үрэгдэж хохирсон бусармаг үзэгдэл бидний дунд хэвийн үзэгдэл болсоор байна. Тэгэнгээ улс төрчид зүүсэн багандаа халхавч хийх зорилгоор ах дүү хамаатан, эхнэр хүүхдийнхээ нэр дээр компани байгуулж, газрын наймаа эрхэлдэг болж. Энэ нь нэлээд мафижсан шинжтэй болсон байна. Зарим бүүр үүндээ гаршаад “загалмайлсан эцэг” эх болох нь холгүй байна.
Энэ бол нууц биш хэрнээ нууц асуудал болж иргэд та бидний дунд яригдсаар. Ер нь ч тэгээд УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалайн үйлдэл хэрээс хэтэрч баруун солгойгүй газрын наймаа хийн дуртай газраа хэн нэгэнд зарж борлуудаг зуршилтай болсон бололтой байна. Жирийн иргэдэд тэр бүр олдоод байдаггүй газар гэгч нь УИХ-ын эрхэм гишүүдэд хялбархан олдож, бизнес нь болтлоо хөгжсөний учир юу вэ. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд мөнгөтэй нэгэнтэй наймаа хийж пан гөрж ашиг хуваан олсон хэдийнхээ буянаар УИХ-д дэвшиж, эхнэр хүүхдээ гоёж гоодохын байгаа биз. Эс бол нэгэнтээ сонгуульд дэвшээд гарахгүй юм суудалтайгаа байгаа дээрээ “мөнгө цохиод авъя” гэж санадаг биз. Муу хүмүүс эрх мэдэлт хүрэхээр юу гэдэг билээ. Тэр л зүйлийг үзүүлэх болсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайд хууль үйлчлэхээ больж.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай дүү Баяндалайтайгаа нийлчихсэн Зайсанд их том ажил амжуулж яваа бололтой байна. Сонсож дуулснаар бол хоёр ч томоохон газрын наймааг дүүгийн хамтаар хийжээ. Иймэрхүү эрх мэдэл нь дэндсэн нөхдүүдийг хууль хяналтынхан анхааралдаа авч шалгаж үзэхгүй бол Зайсангийн газруудыг зарж борлуулаад дуусгачихаж байгаа юм биш үү, цаадах чинь. Эсвэл төр иймэрхүү мөнгөжсөн олигархжсан нөхдүүддээ хяналт тавьж чадах аа больчих оо юу. Хүнийг ч хүн гэж тоодоггүй, мөнгөний хойноос юу ч хийхээс буцахаа байсан нөхдүүдийг дахин УИХ-д сонгоод яах юм билээ. Гүндалай УИХ-д ороод юу хийж гийгүүлээв.
Мөн тэрбээр эрүүл мэндийн сайд болонгуутаа өсвөр залуу үеийнхэнд бэлгэвч сурталчилж эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан гэхээс өөр юу хийсэн юм болоо. Бодоод бодоод хийсэн бүтээснийг олоод нэрлэчих зүйл нэгээхэн ч алга. Хэдэн жилийн өмнө УИХ-д дөнгөж сонгогдох гэж байхдаа яаж уйлан алдаж, сонгуульд нэр дэвшиж гарлаа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч үйлдлийг удаа дараа давтах болсон энэ хүнд итгэл үзүүлээд хэрэг байна уу. Анхандаа Гүндалай овоо юм хийчихмээр хүн юм гэж харж байлаа. Харин одоо бол хувиа бодсон, хүн авлигадсан нэгэн болж.
URL:













