Он гарсаар манай улс дахь машины тоо 47364-өөр нэмэгджээ
Экспорт импортоос давж, гадаад худалдаа эерэг гарлаа. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний долоон сард 7.38 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувь буюу 1.5 тэрбум ам.доллараар өсчээ. Түүнээс гадна экспорт импортоос давж, экспорт, импортын зөрүү 851 сая ам.доллараар эерэг гарчээ.
Манай улс энэ оны эхний долоон сард дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 60 улсад бараагаа экспортолж, 144 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:













