“Хувьсал”-ын Урнаа О.Дөлгөөнд хайр зарлаад жигтэйхэн
Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархалыг хүлээсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг УДЭТ-аас төрөн гарсан чадварлаг уран бүтээлчид гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Үзэсгэлэнтэй, авьяас чадвартай, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК хийснээс хойш хэд, хэдэн бүтээлээрээ үзэгчдын талархалыг хүлээсэн бүсгүйчүүд. Эргэн санавал Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” гэх мэт бүтээлүүдээр нийгмийн толин тусгал гэж хэлж болохуйц нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан сайхан бүтээлүүдээр түмнийг татаж байсан жүжигчид юм. Харамсалтай нь “Хувьсал” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ цаашид уран бүтээл гаргах боломжгүй болж байгаа талаар баттай эх сурвалжаас мэдээлж байсан нь нотлогдлоо. Тодруулбал хоёр Ганаа тусдаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэдгээ цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн бол “Хувьсал” продакшны Урнаа залуу жүжигчин О.Дөлгөөнд хайр зарлаад чухам. Өөрөөр хэлбэл “Хувьсал”-ын энэ жилийн шинэ уран бүтээлд О.Дөлгөөн ажилласан аж. Төрснөөс дутуугүй дотно хэмээн нэгэн цагт хайр зарлацгааж байсан эгч дүү 3-н дунд үл ойлголцол гарч тусдаа уран бүтээлийн эрэлд гарсан нь нэгэнт тодорхой боллоо.


URL:








