Т.Дэлгэрмөрөн шинэхэн гэргийгээ гэнэтийн бэлгээр бөмбөгдөж явна
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Ананда хэмээх бүсгүйтэй хамтдаа амьдраад багагүй хугацаа өнгөрч байна. Дуучин залуу шинэхэн гэргийдээ ёстой л хөл алдаж, гэнэтийн бэлгээр бөмбөгдөж байгаа сурагтай. Учир нь саяхан Ананда бүсгүйн төрсөн өдөр болсон бөгөөд Дээгий түүнийг цэцгэнд умбуулсан гэнэ. Тэрбээр энэ талаар “Цэцгэнд төөрсөн эрвээхий гэдэг шиг л сэрлээ. Сэтгэл гаргаж гэнэтийн бэлэгээр булсан бүх хүмүүстээ баярлалаа.Өөрөөс минь илүү намайгаа ойлгож үргэлж цор ганц гэдгийг минь мэдрүүлдэг хайртай чамдаа баярлалаа. Бүх хүмүүсийн сэтгэл хангалуун хайраар гэрэлтэж байхыг харах үнэхээр жаргалтай байлаа. Хайрлагдсан эмэгтэй л хайрыг түгээдэг гэдэгт би итгэдэг” гэжээ. Эх сурвалж http://www.info.mn
![]() |
![]() |
URL:















