”Хас”-ын хэмээн нэрлэгддэг Ганхуяг луйвар хийхийг завдсан уу

Нэг хэсэг “ХАС”-аар овоглож явсан Ч.Ганхуяг өдгөө “АРД”-аар овоглогдох болсон. Санхүүгийн тал дээр баргийн аавын хүүг урдаа гишгүүлэхээргүй тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн зүйлийг бичсэн байх нь олон хүний анхаарлыг татаж хардлагыг төрүүлжээ. Үнэт цаасны данс нээлгэж хувьцаа худалдаж авах хүсэлтэй хөдөө орон нутаг болон гадаадад суугаа Монголчуудын өмнөөс тэрээр данс нээж өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн бөгөөд “Шийдэл:

Хөдөө орон нутгаас яаж хамрагдах вэ гэж иргэд олноороо асуулаа. Бид ингэ тэг гээд нэг л сайн болохгүй байна. Гадаадад суугаа Эх орон нэгтнүүд яахаа мэдэхгүй ихэд бухимдлаа. Боломж нэг л харагдсангүй.

Би удтал бодоод сүүлчийн нэг аргаа бодож байгаад хэрэглэхээр шийдлээ. Тэр нь их энгийн: та надад 2 жилийн өмнө итгэсэн шигээ дахиад нэг итгэ. Би цугларсан мөнгөөр өмнөөс чинь 26-ны 12 цагаас өмнө IPO-ны захиалгыг өгье. Хамтдаа оролцъё. Авъя. Тэгээд аажуу тайван дансаа нээгээд хуваарилалтаа хамтдаа хийе. Үүнийг боломжийн шийдэл гэж үзвэл миний ХасБанкин дахь данс руу мөнгөө шилжүүлээрэй. Ажиллагаа ихтэй тул нэг саяас дээш дүнгээр ороорой. Тэгээд олон мянгуулаа болж байгаад даатгалын бизнесийг утгаар нь хийе. Олны хүч ямар ихийг, олны өмнө болохгүй, бүтэхгүй, амжихгүй зүйл гэж байхгүйг дахин нэг харуулаад авья!” хэмээсэн байна. Тэрээр өөрийн “Ард Даатгал”-ынхаа 30 хувийг иргэдэд санал болгож буй бөгөөд жирийн иргэд даатгалын салбарт хөл тавих боломжийг бүрдүүлж өгч буй нь энэ аж. Үүнээс үүдэн ачааллаа даахаа больсон тэрээр иргэдэд амар байх үүднээс ийм шийдэл гарган хэрэгжүүлж буй аж. Харин үүнийг зарим иргэд луйвар хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байх бөгөөд үүнд Ч.Ганхуяг судалгаа сайн хийхийг зөвлөсөн байна.

Image result for Ч.ганхуяг эхнэр

Image result for Ч.ганхуяг

Image may contain: 2 people, people smiling, people standing

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих