Кондукторууд орилох биш дуулах болжээ
MN25 телевизийн“Making the band-2″ шоунаас төрөн гарсан “Extacy” хамтлаг хайрын дуу, стиль имижээрээ охид
хөвгүүдийн байлдан дагуулж байгаа. Тэр ч бүү хэл микроны жолооч, кондукторууд “Extacy” хамтлагийн “Нэг л хүн дутуу” хэмээн дуулах “You win” дууг бидний сүлд дуу гэж нэрлэжээ. “Нэг л хүн дутуу” хэмээн чих дөжиртөл орилдог байсан кондукторууд одоо харин “нэг л хүн дутуу” хэмээн “You win” дууг дуулдаг болж. Орилж хагшгардаг микроны кондукторуудыг яах вэ гээд асуудал болоод байсан ингээд асуудал шийдэгдлээ гэж.
Ц.Ундрах
URL:




