”Толин хул” дууг яруу найрагч Ш.Гүрбазарт мөнгө төлж зохиолгосон уу?

АПУ-гаар овоглодог УИХ-ын гишүүн Г.Батхүү сүүлийн үед архи, тамхины бизнес хийдэг хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх Х.Баттулга сайдын санаачилсан хуулийн төсөлд ихэд бухимдаж, байж суух газраа олж ядаж байсан билээ. Тэгвэл саяхнаас тэрбээр жаахан санаа нь амраад байгаа аж. Түүнийг улс төрч, архины бизнес эрхэлдэг гэдгээс нь гадна сайн уяач гэдгийг ард түмэн мэднэ. Тиймдээ ч тэр өөрийн хайртай Толин хул хурдан хүлэгтээ зориулж дууны үг бичиж “Харанга” хамтлагийн Б.Лхагвасүрэнгээр дуулуулж байсан түүхтэй. Энэ дуу өнөөдөр хэдийнэ хит болж хүүхэд, залуусын аманд аялагддаг, сэтгэлд хоногшсон уран бүтээл болсон билээ. Тэгвэл “Толин хул”-ын үгийг гишүүн Г.Батхүү өөрөө биш харин яруу найрагч СГЗ Ш.Гүрбазараар бичүүлж хөлсөнд нь 10 сая төгрөг өгч, амаа барьж явахыг хүссэн гэх яриа дуулдах болов.

Бодоод байхнээ Л.Гүндалай гишүүн хүртэл Хөвсгөлийн нэгэн олны танил бус яруу найрагч бүсгүйн шүлгийг хулгайлж “Гүн цэнхэрхэн далай” гэх дуу зохиож Г.Батхүүтэй барьцаж “Харанга”-ын Лхагваагаар дуулуулсан билээ. Өнөө охин зохиогчийн эрх ярьж, бичиж үзсэн ч эрхэм гишүүнээс юу ч олж долоогоогүй юм. Үнэхээр онгод авьяас нь тодорч, яруу найраг бичдэг нь үнэн л юм бол сонгуулийн өмнөх жил тэд хөөрхөн ПИАР хийх боломж нээлттэй л байна. Чухам юуны учир тэд саяхан Архангайд болж өнгөрсөн “Болор цом” наадамд шүлэг найргаа уралдуулж, цом авдаггүй юм аа гэхэд, цойлж гардаггүй юм аа гэхэд нэгийн даваанд хүртэл шүлгээ сойсон уяач Г.Батхүү, Л.Гүндалай гэх мэтээр сонин хэвлэлээр үнэгүй реклам цацуулж суусан бол заавал ч үгүй хурал чуулганаа орхиж, Сонгуулийн хууль батлах гэж улайрч, Архангай явах завгүй байсан ч гэсэн аанай нэг оролцсон гэх нэр  зүүгээд сууж байсан бол зүгээр л байх байсан даа. Тэгээд ч ард түмэн тэднийг ясны яруу найрагч биш гэдгийг нь угаасаа мэднэ. Уран бүтээлч болох хувьгүй төрсөндөө л тэд улс төрийг сонгосон нь тодорхой. Тэдэнд өөр гарц үгүй.
Х.Гэрэл wikimon


URL:

Сэтгэгдэл бичих