А.Эрдэнэбат япончуудаас 5 сая доллар хулхидахдаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь хувийн 2900001302 тоот дансаа ашиглажээ
Прокурор, хууль хяналтынхныг залилан луйврын хэргээрээ бөөн ажилд дарчихаад өөрөө болохоор УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөрлөгүүдийн гадаадад хийж буй өндөр хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд багтаж галуу шувууны мах эргүүлж зугаалаад бүр гаршчихсан нэгэн бол сүүлийн үед Масс.мн-ий хуудаснаа залраад байгаа Амалхааны Эрдэнэбат гэгч этгээд юм. Тэрээр Энвидитийн нүүрсний хийжүүлэлтийн төслийн ажлыг тарамдаж орхисноороо Монгол улсын нэр хүндийг гадны томоохон хөрөнгө оруулагчдын дунд унагаж болзошгүй тун төвөгтэй байдлыг үүсгээд байгаа. Өнөөдөр Энвидитийн удирдлагууд манай Засгийн газраас тайлбар нэхэж, хууль журмын дагуу бүхнийг зохицуулж өгөхийг тулган шаардсаар байгаа билээ.
Энвидитийн төслөөр наадсан А.Эрдэнэбатын талаар Японы хөрөнгө оруулагчдаас албан захидал ирж түүний 5 сая долларын луйврын талаар захидалдаа тодорхой дурджээ. Уг албан захидалд “Саяхныг хүртэл бид Чулуутын төслийг А.Эрдэнэбат гэдэг хүнийг 100 хувь эзэмшдэг гэж бодож байсан. Тэрээр бидэнд ямар нэгэн өөр эзэмшигч байдаг тухай нэг ч үг дуугараагүй юм. Бидний тохиролцсон ёсоор эхний хөрөнгө оруулалтын хэмжээ 2 сая америк доллар байсан бөгөөд хөрөнгө оруулалтыг баримтжуулж баталгаажуулах гэрээ хэлцлийн ажил 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн. Ингээд гэрээ хэлцлийг 4 дүгээр сарын 10-ны өдөр баталсан ч 19-ний өдөр ахин нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Нийт 5 сая америк долларыг түүний дансанд шилжүүлсэн. Ингэхдээ төлбөрийг 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд нийтдээ гурав хувааж хийсэн. Бид бүх мөнгөө дараах хаягаар гүйлгээ хийж шилжүүлсэн болно.
Дансны нэр: Амалхаан Эрдэнэбат
Дансны дугаар: 2900001302
Банкны нэр: Үндэсний хөрөнгө оруулалтын банк” гэж бүх зүйлийг тов тодорхой бичиж ирүүлсэн байна.
А.Эрдэнэбат нь энэ мэтээр өөрөө 100 хувь эзэмшдэггүй мөртлөө бусдын өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийн их хэмжээний мөнгийг хувийн дансандаа авч сурчээ. Түүний энэ хэргийн улмаас Монгол улсад ойрын үед нэн чухалд тооцогдож байгаа “Нүүрс хийжүүлэлт-Хийгээс шингэн хүртэл” төслийн ажлыг тасалдуулаад байгаа билээ. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл бидэнд ойрын жилүүдэд 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Долоон тэрбумыг Монголдоо татаж, Монголоо хөгжүүлэн, хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ авч гарах уу, А.Эрдэнэбатын залилж авсан 5 сая долларт авлигадуулж улстөрийн нам, хүчин, шүүх, прокуроргүй худалдагдаад өнгөрөх үү? Одоо бидэнд энэ хоёр сонголтын нэгийг л хийх үлдээд байна.
А.Баатар mass
URL:













