Түлэнхийн төвийн 9061 ам.метр газар хаачсан бэ

1541496841_dsc00743-640x360

Эрүүл мэндийн салбар улс орны хувьд оршин тогтнох, ирээдүйгээ батлан хамгаалах, хөгжих, улс орны хөгжлөөс хоцорч бус түрүүлж хөгжих учиртай.

 

Түүгээр ч зогсохгүй 2002 онд 16400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан Түлэнхийн төвийн газрын зай талбай нь жил ирэх тусам багассаар өдгөө 7339 ам.метр болоод байгааг та хэрхэн тайлбарлах вэ? Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг сувдаг шунахай этгээдүүд Түлэнхийн төвийн барилга барих гэж дунших хооронд багагүй хэмжээний газрыг нь хулгайлаад авчихсан байна.

Үүнд “Саммит медикал сервис” ХХК-д 930 ам. метр газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд барилга барих зөвшөөрөлтэйгөөр, “Алтайн тулга” компанид 2011 онд 4024 ам. метр талбайг эмнэлэг барих зориулалтаар өгсөн гэдэг. Ийнхүү Түлэнхийн төв газрынхаа ихэнхийг алдаж, одоо үлдсэн жаахан газар нь хэзээ, хэний мэдэлд очихыг ёстой л цаг хугацаа харуулах болчихоод байна.

Тэгвэл Түлэнхийн төвийн 9061 ам.метр газар хаачсан бэ гэж өмнөх сайд нараас асуух эрх ард түмэнд бий.   Гэтэл манай улсад түлэнхий, хөлдөлтийг эмчилдэг ганц газар нь энэ.

Бидний олж сонссоноор Түлэнхийн төвөөр өдөртөө 30-40 хүн эмчлүүлж ачаалал ихтэй ажилладаг ба уг нь 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай ч өвлийн тэсгим хүйтний улиралд 160-аас хол давж, тасаг бүү хэл хонгилын орон зай ч олдоход бэрх болдог гэнэ.

Түүнчлэн нэг өрөөнд нэг өвчтөн 8-10 метр квадрат газарт хэвтэн эмчлүүлэх стандарт хэмжээтэй байтал тус төвд нэг хүний хэвтэх зайд гурван өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байна. Түлэнхийн төвд жилдээ түлэгдсэн, хөлдсөн мянга гаруй хүн эмчлүүлдэг бөгөөд Монгол нутгийн тэсгим хүйтнийг дагаад өвөл бүр ч их ачаалалтай болдог гэнэ. Энд эмчлүүлдэг хүмүүсийн 70 хувь нь хүүхэд. Тэдний бараг 90 хувийг 0-5 насныхан эзэлдэг аж.

Өнөөдөр тус эмнэлэгт эмчлүүлэгсдийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байгааг энд дурдах нь зүйтэй гэж бодож байна.

 

Ж.Батдорж 


URL:

Сэтгэгдэл бичих