Эрээн хот боомтын импорт, экспортын хэмжээ нэмэгдэв

Энэ он гарснаас хойш Өвөр Монголын Эрээн хот боомтын импорт, экспортын хэмжээ нэмэгдэв. Хилийн боомтын бүртгэлийг үндэслэвэл, 2018 оны эхний гурван улиралд Эрээн боомтоор импортолж, экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 8.73 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар нэмэгдэв. Эрээн боомтоор импортолж, экспортолсон бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг нь 17.92 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар нэмэгдэв.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж: http://mongol.cctv.com

URL:

Сэтгэгдэл бичих