Монголд нууц байдаггүй

Долоодугаар сарын нэгний хэргийн асуудал улам л ээдрээтэй болж байна. Ээдрээ тайлагдахын хэрээр Монголын ард түмнээс нууж байсан олон зүйл ил болж байгаа, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ачаар. Гэхдээ түүний олонд задалсан нууцыг хулхиных байсан гэдгийг цагдаа нарын ар гэрийн төлөөлөл мэдэгдсэн.

Хэн нь худлаа хэлээд байгааг хууль хяналтынхан нь тогтоох биз гэж найдах хэдий ч Монгол Улсад нууцын зэрэглэлтэй зүйл гэж хэзээ ч байхгүйг энэ хэрэг ил шулуухан хэлж өгч байгаа юм.

Тагнуулын ажилтан нь нууц ажиллагаа явуулахаараа баригдаж дэлхий нийтээр шившгээ дэлгэнэ, цагдаа нар ил, далд ажиллагаа явуулахаараа бас л баригдчихна. Ээ дээ цэрэг, цагдаагийнхан гэж уймраа, зөнөг хөгшнөөс дээрдэхээ болж дээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих