Хятадын дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч бүү худалдаж ав

SevastopolХүнсний бүтээгдэхүүний хувьд хэрвээ Хятад гарал үүсэлтэй л бол маш болгоомжтой хандсан нь дээр шүү. Дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

Сармис

Холбоотой Зураг

Сармисны дэлхийн хэрэглээний 80 хувийг Хятад улс хангадаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар Хятадад ургасан сармис нь хүнд метал, хортон шавьж устгах хор зэрэг хүний биед хортой бодисоор дүүрэн байдаг ажээ. Гадаад улс орнууд руу ачихаасаа өмнө хлорын уусмалд дүрээд авдаг байна, удаан хадгалах зориулалтаар ийм уусмалд дүрдэг.

Хар перец

Хар перец зурган илэрцүүд

Хэрэглээ ихтэй амтлагч. Энэхүү амтлагчийн хэмжээг ихэсгэх болон амтыг нь сайжруулахын тулд нэмэлт бодис хийдэг ажээ. Жишээ нь, будсан крахмал, шохой нэмдэг байна.

Мөөг

Мөөг зурган илэрцүүд

Даршилсан мөөгний нийт хэрэглээний 35 хувийг Хятад улс хангана. Энэ мөөгний хор уршгийг анхлан 2006 оноос эхлэн ярьж эхэлсэн. Бээжин хотын ойр орчим ургуулсан мөөгнөөс хордож 16 хүн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй. Агаарын бохирдлоос болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихээр үзүүлэх болжээ.

Загас

Холбоотой Зураг

Хятадын экспортын жагсаалтын дээгүүрт бичигдэх хүнсний нэг. Загас үржүүлгийг богино хугацаанд үр дүнтэй явуулахын тулд маш их хэмжээний гормон болон хүчтэй антибиотик ашигладаг. Мөн загас үржүүлж буй усан сангуудын бохирдлын хэмжээ маш их байдаг байна.

Хятад байцаа

Холбоотой Зураг

Тээвэрлэлт даах чадварыг нь сайжруулахын тулд тариаланчид формальдегидээр бүрдэг ажээ. Үр дүн нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлнө: арьсны харшил, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

Ногоон вандуй

Холбоотой Зураг

2005 оноос эхлэн хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлсэн. Ногоон өнгийн өнгө орлуулагч, метабисульфат натри (хортой бодис) болон шар буурцгаар хийдэг ажээ. Метабисульфат натри нь хорт хавдар үүсгэж байгаа тул хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Вандуй ямар чанарынх болохыг хэрхэн шалгах вэ: усанд хийхэд зөөлрөхгүй бөгөөд ус нь цайвар ногоон өнгөтэй болж байвал хуурамч ногоон вандуй гэсэн үг.

Будаа

Будаа хятад зурган илэрцүүд

Хуурамчаар хийж болох бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн бол цагаан будаа. Төмсний крахмал дээр хуванцар нэмдэг ажээ. Ийм будаа иднэ гэдэг нь гялгар уут идсэнтэй л адил. Ийм будаа идэхгүйн тулд будаагаа сайтар шалгаж авч байна уу.

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих