Хэрэв та сүлжээний бизнес эрхэлдэг бол бусдыг хохироолгүй зөвийг нь хийх хэрэгтэй…
ЖДҮ гэснээс эрдэнэ мэт төсөлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гээд байна гээд байгаа эрхмүүд үйлдвэрлэл эрхлэх нь бүү хэл гадны хөрөнгийн зах зээлийн бизнес гэж нэрийдэх “Questro world” гэдэг сүлжээний бизнесд ард түмний мөнгийг хийж байгаа нь харамсалтай бас өрөвдөлтэй санагдах.Жилд 300 гаруй % -иар мөнгөө өсгөх тэдний шунал бас эдийн засгийн ухааныг нь юу гэмээр байна.
Хүн ам цөөнтэй манай улсад сүлжээний бизнес ямар их хохирол учруулдагийг тэд мэдэж л баймаар…
Бүгд л боловсролтой,боломжийн түвшний хүмүүс юм байна. Тиймдээ ч ЖДҮ- н гэх тодотголд орж чадсан байх гэж харж байгаа.
Жи тайм, Оросын мөнгөний пирамид гээд олон дампуурал ард түмнийг багагүй хохироосон. Энэ сүлжээнд ажилладаг хүмүүс нь “ЖДҮ-ийхэн хүртэл мөнгөө хийдэг маш ашигтай” гэж жишээ татан зарим нэг энгийн иргэдийн арай хийж хүүхэддээ хадгалсан хадгаламжийг нь банкнаас гаргуулан өндөр хүүгийн ашиг харуулан гадагш урсгаж байх жишээтэй.
Хүн бүтээгч байх хэрэгтэй. Тиймдээ ч сүлжээний бизнесээс хол байх нь зөв.
Хэрэв та сүлжээний бизнес эрхэлдэг бол бусдыг хохироолгүй зөвийг нь хийх хэрэгтэй…
URL:











