Хүний наймаачдыг шүүх хурал хойшлов
Хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт сэжигтнээр татагдсан П.Батцэцэгийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гарагийн 16.00 цагт эхэлсэн ч хохирогч ирээгүй гэх үндэслэлээр хойшлов.
Хурлыг Ч.Хосбаяр шүүгч даргалж, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Н.Сайнзаяа нар оролцлоо.
П.Батцэцэгийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай юм байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL:













