АНУ-д цагаачдын амь насаа алдалт буурчээ

29eee40043b2587030fe0c2047a6e2263fdfd2ffАНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын бодлогыг чнгатгсанаар тус улсыг зорих цагаачийн тоо цөөрсөн гэдэг. Тэгвэл 2018 он гарснаас хойш АНУ-д хууль бусаар нэвтрэх гэсэн 260 цагаачид амь  үрэгдсэн гэж тус улсын засгийн газраас   мэдээллээ. Гэхдээ тэдний ихэнх нь тус улсын газар нутгагт нэвтэрч чадалгүй амь үрэгдсэн байна. Голдуу усанд живж, хэт их халалтаас үүдэлтэй амь  үрэгджээ.

АНУ-ын санхүүгийн жил есдүгээр сарын 30-нд дуусдаг бөгөөд энэ хугацаанд  281 хүн амь үрэгдсэн байна. Зөвхөн аравдугаар сараас хойш  32 хүн амь насаа алджээ. Тэдний ихэнх нь буюу 117 хүн Мексикийн иргэд байна.  2016 онд 329 хүн амь үрэгдэж байснаас үзвэл  өмнөх жилүүдтэй харьцуулбал амь үрэгдэгсдийн  тоо буурсан дүнтэй гарчээ.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих