З.Бат-Отгон Их Эв нам байгуулжээ

712-154537016448

Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Их Эв нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.
Их Эв нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 30 дахь нам болж байгаа юм.
sonin.mn

URL:

Нэр: ИРГЭН123 Огноо: 21 December 2018

УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЮМНУУДААС , ТЭР БИТГИЙ ХЭЛ ОЛНЫ ТАНИЛ НӨХДӨӨС НЭГИЙГ НЬ Ч БИТГИЙ ОРУУЛ.ЦААДУУЛ ЧИНЬ ОДОО ШИНЭ НАМЫН МӨРӨӨДӨЛ БОЛЖ БАЙГАА.ЭЛДЭВ ГОЁ ГАНГАН,УРАН ЦЭЦЭН,УХААНТАЙ,МЭДЭМХИЙ, ТУСАРХАГ,ЗӨВЛӨХ ЮМ ЯРИАД Л ШУРГАЛАХ ГЭНЭ ШҮҮ.ТЭГЭЭД Л САНААТАЙ,САНААГҮЙ САМАРЧ ХАЯНА.ЕР НЬ ЗОРИУД САМРАНА Л ГЭХ БАЙХ.ЗА ДА ХИЧЭЭЖ Л ҮЗЭЭРЭЙ.СЭРЭМЖТЭЙ, УХААНТАЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ.АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл бичих