Хорт хавдрын эсрэг эм гаргахаар ажиллаж байна
Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Хүнс хөдөөаж ажуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Инновацийн төсөл” хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж байгаа хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй “Эллипин” эмийн клиникийн туршилт амжилттай явагдаж байна. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн “Барилгын дулаалгын хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн жишиг үйлдвэр” нь “Монос” группээс хэрэгжүүлж байгаа хавдрын эсрэг “Эллипин” эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл, эмчилгээнд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ 100 сая, “Монос” групп 60 сая, ШУТИС 160 сая төгрөг зарцуулж байгаа аж.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/
URL:













