Мэдрэмж та юуг мэдрэхийг хамгийн ихээр хүсдэг вэ?

аялал, түүдэг галХорвоо дээрхи зургаан тэрбум хүн бүгд л өөр өөрийн гэсэн үзэл бодол хүсэл сонирхолтой нэг нь сэлэх дуртай бол нөгөөх нь уснаас айдаг, нэг хэсэг нь чимээ шуугиантай олон хүн дотор байх дуртай бол өөр нэг хэсэг нь нам гүмд гэр бүлээрээ байхыг бүр зарим нь ганцаараа байх хүсэлтэй, зарим нэг нь чихэрлэг зүйлд дуртай бол зарим нь гашуун идээнд дурлах гэх мэтчилэн хүмүүн бидний хэн нэгнийх нь баярбаясгалан нөгөөд нь зовлон байдаг нь сонин шүү.

Мэдээж хүнд олон сонирхол хобби байдаг л даа. Өнөөдөр өөрийнхөө хамгийн ихээр соирходог зүйлийнхээ талаар өнгөтөөр дүрслэн бичмээр санагдлаа.   Энэ бол аялал  байгалийн үзэсгэлэнт онгон дагшин газруудаар аялах би эх орныхоо 11 н аймгийн нутгаар явж үзсэн л дээ. Нүд алдам өргөн уудам тал нутаг, хангайн сүрлэг өндөр нэрийг нь ч хэлж болдоггүй хайрхан даваа гүвээ , уулын ширүүн гол горхи урсгал намуун мөрөн, нуур цөөрөм усны шувууд аяны хийморь сэргээсэн зэрлэг ан амьтад гээд л дуу алдам сайхан байгаль.

Аялаж яваа үед хамгийн их таалагдсан газраа л хээрийн отогоо байгуулан хоноглоно. Нүдгүй битүү ширэнгэн ой хамар сэтлэм үнэртэх цэцэгс ойн шилмүүсний тансаг үнэр, алсад шоржигнох уулын горхины бүдэгхээн чимээ, ойн гүнрүү шургасан зураа жимүүд, хааяа нэгтээ дуугарах ан амьтадын сонин авиа салхинд ганхан шуугих моддын оройгоор жаргаж буй нарны цацрагууд сэмжин үүлнүүдийг сүлбэн гялалзана.      Орон майханаа барьцгаан төвхнөх зуур тайгад харуй бүрий бууж хатсан гишүү түүн ирцгээж түүдэг гал асаан өрдөнө. Ойн чийг түүдэг галын илч үнэртэй холилдон ер бусын мэдрэмж төрүүлнэ.  Тайгын түнэр харанхуйд моддын оройгоор түмэн одод анивалзаж чад пад хийн дүрэлзэх гал дээр хийх хээрийн цай хоолны амтаа гэж цаанаа л нэг амттайхан… элдэв домог хууч яриа ярилцан суух энэ өвөрмөц давтагдашгүй орчинг энэ хорвоогийн өөр хаанаас ч эрээд олохгүй биз ээ ……       Үүрийн гэгээнээр шувууд жиргэж өвс ногооны толгойд шүүдрийн дуслууд бөнжигнөн дэргэдэх хадан цохионы орой дээр мацан гархад манан татан ногоорох өтгөн ой цэлмэг хөв хөх тэнгэр алсын өндөр сардигийн оройгоос шаргалтан мандах цоо шинэхэн наран…. Тиймээ энэ л намуухан гэгээлэг онгон зэлүүд байгалийн хөг эгшиг өнгө үнэр амтыг мэдрэх эгшин бүр надад амар амгалан азжаргалыг мэдрүүлдэг дээ энэ бол миний л мэдрэмж харин таных юу вэ …..

Нийтлэгч: uhamsar


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих