Бороо минь, сэтгэл дэх гэрэл минь

23

Бороо шиг бас мөнхийн гэгээ шиг
Бүх зүйлийг ариусганам
Чиний инээмсэглэл

Санахын төдий урууланд чинь хээлнэм
Саахалтын газраас мөрөөдлийг тань мэдрэнэм
Сэтгэлийн эгээрэл минь

Салхи мэт аягланам
Санаадгүй тэгээд харц шиднэм
Сайхан, чиний тухай хүсэл минь

Догдлох харцанд чинь мөнхийн шид нуугдсан уу
Дурсамжинаас тань өчигдрийн гуниг сарнисан уу
Дураараа, дэндүү дураараа танхилхан чамайг
Дурсамжиндаа хадгалж, бороотой нэгтнэм

Тэнгэрийн эрхэс шиг сэтгэлийн гэрлийг
Тэндээс олж харах гэж
Тахил цагаан борооны дусалд ууснам

Битүүхэндээ сэтгэлтэй л амьдарнам
Басхүү өөрийнхөөрөө л хайрланам
Болоогүй амьдралын төлөө залбирч хононом
Бороо шиг бас мөнхийн гэгээ шиг
Буй сэтгэлд минь нэгдсэн энхрийхэн минь

2015.01.05


URL:

Сэтгэгдэл бичих