М.Энхболд: Газар өгснөөр Улаанбаатарын өнгөр үзэмж, олон хороолол байгуулагдсан

382

Сүүлийн үед над руу, надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү дайрч байна. Гэхдээ олон түмэнд бодитой мэдээлэл нь очиж, үнэн зөв нь тогтоогдох цаг ирнэ гэж найдаж байгаа. УИХ-ын 40 гишүүн намайг өргөдлөө өгч чөлөөлүүлэх шаардлага өгсөн. Би Төрийн байгуулалтын байнгын хороо руу шаардлагыг өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлага хуулийн үндэслэлгүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан  хуулийн төсөл ч УИХ-ын 40 гишүүн үндэслэлгүй шаардлага тавьсан учир өргөн барьсан.

Улаанбаатар хотын даргаар би 5-6 жил ажилласан. Газар наймаалсан гэж байгаа. Тийм зүйл байгаа бол баримттай гаргаж ирээд, хууль, шүүхийн байгууллагаар яв. Энэ газрыг өгснөөр Улаанбаатар хотын өнгөр үзэмж, олон хороолол байгуулагдсан.  Шалгах хууль, хяналтын байгууллагууд нь байна. Газартай холбоотой гэх юм бол УИХ-ын гишүүн Л.Болдод би “Бодь тауэр”-ийнх нь газрыг өгсөн. Надаас худалдаж авсан нь хаана байна.

Би Ерөнхийлөгчийг УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл оруулж ирснийг зөв гэж бодож, дэмжиж байна” хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих