УИХ дахь намын бүлгүүд хуралдана

5c3bdb5301e43УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн баталснаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 31 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх асуудал багтсан байна.

Мөн төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд, Инновацийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

УИХ-дахь намын бүлгүүд, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыгhttps://montsame.mn/mn/read/176964 холбоосоос үзэх боломжтой.

 montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих