БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн амиа алджээ

m7ddvg35vrcorr5e0nn023gmsБНСУ-д энэ сарын есний өдөр Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми дүүрэгт 33 настай иргэн А бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон билээ. Энэхүү хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийн цогцос  өнгөрөгч Бямба гаригт /2019.01.13/ олдсон талаар тус улсын KOREATIMES мэдээлсэн байна. Уг хэргийн сэжигтэн нь 46 настай Монгол Улсын иргэн байсан бөгөөд түүнийг тус мужид орших Гүми ууланд модноос өөрийгөө дүүжилсэн байдалтай олсон аж. Талийгаач А нь Гүми дүүргийн “One room” хэмээх нийтийн байранд амьдардаг байсан бөгөөд хохирогчийг хутгалж хөнжлөөр нь бүтээсэн байдалтай байхад нь тус байрны ажилтан анх цагдаад дуудлага өгсөн байна. Мөн хэргийн газраас хохирогчийг хөнөөсөн хутга олджээ хэмээн мэдээлжээ.

Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих