Эзэнгvй болсон эрvvл мэндийнхэн
Эрх мэдлээ алдах юу ч биш. Эд хєрєнгєє алдах ч ердийн хэрэг. Эрvvл мэндээ алдвал дууслаа гэсэн сургаал байдаг. Тэгвэл монголчууд эрх мэдлээ гадныханд найр тавьж єгєєд, эд баялгаа єдєр шєнєгvй гадагшаа зєєж шавхаад, эрvvл мэндээ алдаж байна. Эцэст нь С.Ламбаа гэдэг лам, Ж.Цолмон хэмээх жvжигчин бvсгvйтэй нийлж цам майдар болоод бєє мєргєлтэй хослуулан хойдохоо уншуулж байх шиг. Муу нэрт, луу данст Л.Гvндалай, Б.Батсэрээдэнэ хоёрын эхлvvлсэн “Эрvvл монгол хvн” хєтєлбєр унтарч, тvvнд зориулсан хєрєнгє vрэн таран болж дуусаад “Эмгэгтэй монгол хvн” хувилбар болгон хэрэгжvvлж байна гэлтэй.
1950, 1960-аад онд бохир гарын гэсэн нэртэй байсан халдварт шарлах євчнєєс эхлээд олон євчний гаралт дахин дэгдэж, социализмтайгаа хамт устсан нярайн хvйний халдвар гарч, хєгжсєн орнуудад арилсан эхийн эндэгдэл, мянган тєрєлтєд vзэгдэх тєдий болсон нярайн нас баралт гэсэн гол vзvvлэлт манайд бол томоохон проблем хэвээрээ л байна. Жил бvр эндэж байгаа тэр олон эх, нярайн цогцсыг ярайтал тавиад С.Ламбаа, Ж.Цолмон хоёрт харуулбал сая нэг ойлгож ажил тєрєл сайн байгаа гэж рекламдаж явдгаа больж, эрх биш нэгийг санаж магадгvй дээ. Vгvй дээ, зvvдэнд нь орж зовоох учиртайсан.
Зам тээвэр, барилга хот байгуулалт, харилцаа холбоо, эрчим хvч, уул уурхай гээд манайд єсч єндийж байгаа салбар олон бий. Тэдгээрийг дагаад хєрєнгє мєнгє ч хуримтлагдаж байна. Гэтэл авьяастай юм бол мєнгє чинь хаана байна гэдэг шиг, мєнгєтэй юм бол эрvvл мэнд чинь хаана байна гэж асуух ёстой болоод байна. Эрvvл мэндийн салбарын бодлого алдагдаж, эмнэлгийн тусламжийн тvвшин шалдаа унаснаас эрх мэдэлтэй болоод эд хєрєнгєтэй хvмvvс Монголынхоо эмнэлгийг тоохоо больж байна. Бодлого гэж их ярьдаг.
Салбарын яам, сайхан нэртэй сайд чухам vvний тєлєє байдаг бус уу. Сайд нь мэргэжлийн бус байлаа гэхэд, дор нь мэргэжлийн баг баймаар. Харин багийн онгоцны жолоон дээр мэргэжлийн бус хvн суувал хаа хvрэх билээ. Тєрєєс залуу гэр бvлийг дэмжиж, бас тєрєлтийг дэмжиж мєнгє єгєх болсноор гэрлэлт, тєрєлт хоёр дахин нэмэгдсэн. Хvvхдийг зургаан наснаас сургуульд, хоёр наснаас цэцэрлэгт авч сургах болсон. Энэ бvхэн бодлого мєн. Гэтэл vvнийг угтуулаад тєрєх тасаг, хvvхдийн эмнэлэг, цэцэрлэгийн тоог нэмэх бодлого яасан бэ. Єнєєдєр тєрєх ор дутсанаас эхчvvд нярайлна гэж яг л нэгдлийн vеийн мал тєллєх баазыг санагдуулам орчинд амаржиж, нярайн хvйн халдвар гарах болов. Ядахад яр нэмэр гэж янз янзын нэртэй ханиад, гэдэсний халдвар дэгдэхэд хvvхдийн эмнэлгvvд коридортоо, бvр шалан дээр євчтєнєє хvлээн авах боллоо.
Цэцэрлэг бол хvvхдийг эрvvл єсгєх, бас юм сургах сайхан орчин байсан. Харин одоо нэг ангид 30-40 хvvхэд авчихаад яаж эрvvл байлгаж, юугаа сургах болж байна аа, С.Ламбаа сайд аа. Та багш хvн. Нэг ангид 40-50 хvvхэдтэй, 2-3 ээлжтэй сургуулиудад чанартай сургалтын тухай ярих хэрэггvй биз дээ. Тэр жил I амаржихад юу боллоо. Ачаалал нь хэтрэхээр хvйн халдвар гардаг номтой, та яаж мэдэх билээ. Шанд нь зvгээр байсан нэг сайн эмчийн амьдралаар тоглоод, тєрєх бариулсан баатар болоод жvжиг дууссан.
Юм мэддэг хvн бол ядахдаа шинэ тєрєхєє бvvр хотын баруун зах руу бариулах байсан юм. Муу дээр муу, муухай дээр улцан гэж нийслэлийнхний газрын наймааны уршгаар эмнэлэг, хvvхдийн байгууллагууд хэлмэгдэж, эрvvл амьдрах орчин устсаныг бид бvгд мэднэ. Монголд єнєєдєр чєлєєтэй олдох юм гэвэл утаатай, угаартай агаар л байна. Vvний тєлєє хэн ч хариуцлага хvлээгээгvй. Энэ сvvдэр шинээр тєлєвлєгдсєн тєрєх, шvдний тєв, таван дvvргийн яаралтай тусламжийн тєв гээд олон барилгыг босгох газаргvй болгож, тэдгээр барилгууд цаасан дээр сvндэрлэж хоцрох нь ээ.
Сайд аа, энэ барилгуудаа яагаад бариулсангvй вэ гэвэл та, газар байхгvй гэж бэлэн хариулт єгєх байх. Тэгвэл та тєр, тvмний тєлєє энэ бvх саадыг давж хэрэгжvvлэх vvргээ биелvvлсэнгvй. Гэхдээ та єєрийнхєє тойрогт бол барья гэснээ бариулдаг л хvн шvv дээ. Архангайнхан танд их сайн юм билээ, дахиад сонгох байх аа. Тэгэхдээ та сонгууль болтол хэдэн сар ч болтугай ажил хийхгvй юм уу. Урьд нь анагаах ухаан, анагаах ухааны хvрээлэн, анагаах ухааны дээд сургууль гэж ярьдагсан. Одоо Эрvvл мэндийн гэж ярих болж. Анагаах ухаан алга болчихож. За тэр ч яах вэ. Харин нєгєє бодлогод хэрэгтэй эрдэмтэд хаана таваргаж яваа билээ. Анагаах ухааны хvрээлэн юу хийж байгаа юм бэ. Хvрээлэн, их сургууль, тvшиц эмнэлгийн гурвалсан нэгдэл холбоо гэж нэг юм байх учиртайсан. Эндээс Монголын эрvvл мэндийн тусламжийн шинжлэх ухааны vндэс болсон суурь бодлого гарах учиртай. Ийм суурь бодлого, барьж ажиллах чиг луужингvй болчихсонд хамаг но байна. Манайх европ суурьтай анагаах ухаантай байсан. 1990-ээд оноос хойш дорнын анагаах, ардын эмнэлэг, манба дацан, бєє тєргєл, vзмэрч, бариач илээч, тэр байтугай зайнаас эдгээдэг, сvvлдээ хорт хавдар эмчилдэг эмч, домч олширлоо. Эдгээрийг яаж зангидаж, нэгэн суурьт бодлогод оруулах тухай бодож байгаа хvн ер нь байна уу. Ард тvмэн аль ч учраа олохгvй мунгинаад эрvvл мэндээрээ хохирч байх нь хэнд сайхан, хэнд ашигтай юм бэ. Салбарын шинжлэх ухааны суурь бодлогогvй байхад яамыг ямар бодлогоор удирддаг юм бол оо.
Сургуулийг тvшиц эмнэлэгтэй нь холбоход эмч нар нь тийм дуртай биш. Хэл амнаас айгаад vе vеийн сайд нар шийдэлгvй цэрвээд байдаг асуудал. С.Ламбаа гуайг харин зориглон шийдэж магадгvй, дараа нь ямар хаа нэгтэй очиж эмчээр ажиллана гэх юм биш гэж бодсон, тэгсэнгvй. Хэл амыг ч харин лам шиг амархан дардаг хvн чинь юунаас нь айдаг байна аа. Огцруулах ухааны юм ярьж жагсаал цуглаан хийсэн чинь “Яах нь вэ хєєрхий, элгэндээ юмтай” гэсэн цуурхал тараагаад нам дарсан. Одоо С.Ламбаагаас эрvvл хvн байгаа юм уу.
Хувийн эмнэлгvvд гэж шоргоолжны vvр шиг олширлоо. Эрvvл мэндийн салбар бас дотроо олон салаа мєчиртэй. Нэгдсэн суурь бодлого, эрхэм зорилго гэж vгvй болохоор удирдаачгvй концерт шиг єєр єєрийнхєє хоолойгоор дуулж байна. Товчхон хэлбэл монголчуудын эрvvл мэндээр тоглож, мєнгє олж баяждаг бvлэг хvмvvс бий боллоо. Юуны чинь нєгєєх Гиппокаратын тангараг, юуны чинь хvнлэг ёс.
Миний тэр яриад байгаа бодлогын чинь гол суурийг эрvvл мэндийн салбарын олон жилийн статистик мэдээг боловсруулдаг “машинт станц” гэдэг бvхэл бvтэн байгууллага гvйцэтгэдэг байж билээ. Одоо хувь, хувьсгал хосолж, талаар нэг тарсан, эмнэлгийнхээ ойрын болоод хэтийн vр дvнг эргэж тооцдоггvй, хяналтад авдаггvй vзвэр vзэж байгаа мэт мєнгє аваад л салдаг болсон энэ vед хэн ч vvнийг сонирхохгvй болж.
Эрдэмтдээ ойшоодоггvй, судалгаа, жолоодлогогvй ийм салбарын эхийг анх Н.Энхбаярыг Ерєнхий сайд байх vед Т.Ганди гэдэг сэтгvvлч хvvхэн тавьсан гэж vздэг юм билээ. Шинжлэх ухааны ололт шууд vйлдвэрлэл болж байгаа шинэ эринд ингэж ч хєгєє урд хєлдєє, хємєє хойд хєлдєє чирч явах гэж. Тоохгvй болохоор гайгvй эрдэмтэд нь хувийн эмнэлэг, мєнгє бараадаад тарчихсан, мєнгєний хооронд гvйсээр байгаад бас турчихсан харайлгаж явна. Шинэ цагийн эрдэмтэд нь болохоор зах зээлийн орнуудад явж ном vзэж ирээд хувиа бодож, довоо шарлуулж сууна.
Эмийн сангууд замаас аваад захаас vргэлж. Эмч, эмийн сангийн хоорон дахь илгvй далд, холгvй ойрхон бизнесийн хєлд монголчууд холгуулж дуусах нь. Эм бол талх биш. Баталгаатай эсэх нь vл мэдэгдэх эмийг хэт єндєр vнээр шахаж, хєлждєг нvгэлтнvvд дvvрэн боллоо. Ихэнх нь оросын эм. Гэтэл оросууд єєрсдєє хийж байгаа эмийнхээ 30 хувийг хуурамч гээд бичиж байна. Нєгєє талаар Монголд зєвшєєрєгдєх эмийн жагсаалт гэж бас нэг бизнесийг ЭМЯ хєгжvvлж байна. Тэдэнд эм шалгах орчин vеийн ямар ч лаборатори, шинжилгээний арга байхгvй. Таалагдсан, авлига єгсєнд нь тухайн эмээ борлуулах зєвшєєрєл олгодог гэсэн яриа газар авлаа. Тэр жагсаалт гэдгийг нь хараад байхад бараг єнгєрсєн зууны эмvvд, ёстой л ядууст зориулсан vрэл, шахмалууд харагдана. Бэлэн эм зараад, єргєн vйлчилгээтэй усан эм, олон найрлагатай тун бэлддэг эмийн сан гэж байхгvй болж байна. Эмийн сан анх нээхдээ шингэн эм найруулна гэж зєвшєєрєл авчихаад, дараа нь ердєє л ганзагын худалдаа болж хувирдаг эмийн дамын худалдааг яаж зогсоох вэ, С.Ламбаа сайд аа.
Ардын уламжлалт эм баригчдад ч тавих хяналт гэж алга. Дэлхий нийтээр хэрэглээд эхэлсэн эмийг яагаад монгол хvнд хэрэглэж болдоггvй юм бол. Арай монгол хvнд таарах эсэхийг туршдаг нууц лабораторитой болчихсон юм биш байгаа даа, та минь. Эмнэлэгт хэвтэхээр зєвхєн тэр зєвшєєрєлтэй эмээр л, С.Ламбаагийн тогтоосон хугацаанд эмчлээд хєєж гаргана. Сайн эм тариаг єєрийнхєє мєнгєєр худалдаж аваад хийлгэсэн ч хугацаатай хоногтоо л гаргана. Vvнээс илvv гажиг гэж ер нь байж боломгvй. Эмчилгээг стандартад оруулж болно. Євчнийг, хувь хvний эрvvл мэндийг нэг стандартад оруулж болдог юм уу. Энэ бол vнэхээр иргэдийн эрvvл мэндээр тоглож байгаа нугалаа юм. Vvнийг єєрчлєх тухай С.Ламбаа, Ж.Цолмон хоёр огт бодохгvй. Тэд єєрсдєє ч гадагшаа явж эмчлvvлдэг. Хуульчид, сэтгvvлчид багтахаа болилоо л гэдэгсэн. Одоо эмч нар багтахаа больж байна. Эмч ч гэж дээ. ЭМШУИС тєвтэй, тєрийн гэх хаягтай Дархан, Говь-Алтай, Дорноговийн анагаахууд, Ачтан, Ач, Этvгэн гээд хувийн сургууль тєгссєн дипломтой, эмгэг євчнийг мэдэх байтугай элэг бєєр хаана байдгийг бараг мэдэхгvй охид голдуу хvvхдvvд. Хувийн сургуулиудад єєрийн гэх бааз эмнэлэг, лаборатори, туршилтын танхим байхгvй. Чин vнэнийг хэлбэл юу ч мэдэхгvй мєртлєє хvн эмчилж мєнгє олох эрхийн диплом олгодог ТVЦ-vvд. Хvн амын бараг тал хувь нь хvvхэд байхад дээрх сургуулиудад хvvхдийн эмч бэлтгэдэггvй. Хvvхдийн євчнийг заах багш ч олддоггvй гэнэ. Зах зээлд орно гэдэг заавал наймаа хийхийн нэр биш. Тэр тусмаа хvний эрvvл мэндээр наймаалцаж болохгvй баймаар. Тэгэхлээр ЭМЯ, БСШУЯ, мэргэжлийн хяналтын байгууллагууд нийлээд юуны урд тэдгээр хувийн сургуулиуд шаардлага хэр хангаж байгааг нэг vздэг болоосой. Салбартаа бизнесгvй сайдыг тэнэг хvн гэдэг. Т.Бадамжунай шиг биш ч гэсэн эрх биш ємгєєлж, хамгаалах юм байгаа болохоор, шалгадаггvй юм болов уу ч гэж бодогдмоор. С.Ламбаа гуай ер нь шалгах, шийтгэх дургvй. Энэ нь салбараа мэдэхгvйтэй холбоотой байж болох.
Эрvvл мэндийн тогтолцоо бvрэн хаост оржээ. Эрvvл мэндийн даатгалыг єєрчилнє гэсэн яалаа. Єєх ч биш, булчирхай ч биш. Даатгалын сан бvрдvvлж бие даалгаж хєгжvvлэх цаг нь болоод єнгєрч байна. Эрvvл мэндийн хуульд оруулсан єєрчлєлт гэж энэ салбарынхныг айлгасан мангаа шиг юм гаргалаа. Уул нь нєгєє даатгалаа шийдчих байх гэж харсан чинь дэмий л мєєм хавтгачихлаа. Сайд болоогvй байхдаа шvvмжилж их гоё донгоддог байсан С.Ламбаа гуай сайд болоод vvнийг хийсэнгvй. Даатгалтай, даатгалгvй, vнэгvй vйлчлvvлдэг нэртэй мєртлєє тєлбєртэй, мєнгєєрєє бvхнийг худалдаж авдаг холимог байдлыг хаос гэж хэлж байна. Ёстой л бантан. Баячуудын эрvvл мэндийн баталгаа арай дээрдэж байна. Бvх хvн тийм болчихгvй нь ойлгомжтой болохоор иргэдээ яавал зохих вэ. Ажил хєдєлмєр эрхэлдэг бvх хvмvvсээ эрvvл мэндийн даатгалд албан журмаар хамруулаад, даатгалын сангаа байгуулж арвижуулаад, сангийнхєє хєрєнгєєр эргэж салбараа хєгжvvлэхэд туслаад явдаг нэг талын арга бий. Vvнийг хийж чадсангvй. Тєрєєс зайлшгvй даах хэсгийг нарийн тодруулаад тэдэндээ зориулсан vйлчилгээ хєгжvvлдэг нєгєє талын ухаан бий. Vvнийг бас чадсангvй. Энэ хоёрын дунд байдаг даатгалтай ч гэсэн тєлбєр тєлдєг, тєрєєс даалгадаг нэртэй ч мєнгє тєлдєг, мєнгєгvй бол vхдэг ийм харгис систем рvv орчихлоо.
Тєрийн мэдлийн оношилгооны тоног тєхєєрємж, лаборатори гэж алга. Тєрєєс vнэтэй багаж тєхєєрємж оруулж ирээд хvн амдаа vйлчлэхийн оронд хувийн хэвшлийг далдуур дэмжиж хvн ардаа шулдаг тогтолцоо бий боллоо. Эмч нар єєрийнхєє эмнэлэгт байхгvй vнэтэй аппарат оношилгоонд євчтєнєє явуулаад, тєлсєн мєнгєнєєс нь хувь хvртэж суудаг болсон нь илхэн. Ядуус хэзээ ч “Сонгодо”-д vзvvлж, 60-70 мянгаар компьютерт харуулж, эсвэл гадаад явж хэдэн арван мянган доллараар элэг бєєрєє солиулж чадахгvй. Нєгєєх л “Хvн чулууны хонхор”-тоо ясаа тавина. Тэгэхээр энд хувь хvний эрх тэгш байдал гэж том юм яриад яах вэ. Зvгээр л шударга даатгалаа хєгжvvлчихэд л болохсон билээ. Даатгал нь шударга байвал хvн ард маань бас ч хувиа борлуулчих чадал сууж байна.
Єрхийн эмнэлэг, дvvргийн эмнэлэг бол нэг ёсондоо ядуусын эмнэлэг юм. “Єрхийн эмнэлэг євчин vгдрvvлэх шат” гэсэн vг гарсан. Єрхийн эмч нэртэй чадал мэдлэг дутмаг, чагнуур нь ч эвдэрхий эмч нараа цаашид байлгана гэвэл урд диспансерийн хяналт гэж байсан шиг орчны эрvvл ахуй, урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгаа, эх, нярайн гэрийн эргэлт гэсэн хэдхэн тодорхой ажил хариуцуулдаг болгосон нь дээр. Vvнийг С.Ламбаа, Ж.Цолмон хоёр ойлгохгvй л дээ.
Нєгєєтэйгvvр албан тушаалд дурлаж болно. Эмч биш байж харин Эрvvл мэндийн сайдыг хийж чадна гэж боддог хvмvvс С.Ламбаагаар дуусгавар болоосой. С.Ламбаагийн vнэнийг хэллээ гээд одоо огцорчихгvй, Ж.Цолмонгийн юу ч хийдэггvйг хэллээ гээд ажилсаг болчихгvй. Тvvнийг намдаа болоод дээдчvvлдээ бол их чухал бvсгvй гэдэг. Харин ард тvмэнд хумсын чинээ тус болсонгvй, гадагшаа тэнэж, гоёж гоодсоор дєрвєн жилийг авлаа. Єєр яалтай ч билээ дээ, юу ч мэдэхгvй амьтан чинь.
Сонгуулийн шинэ хуулиар Засгийн газрын гишvvдийн гуравны нэг нь гишvvн байх тухай заалт тусч байна. Тэр мэргэжлийн бус хvнээр удирдуулж, салбараар тоглодог хуваарьт нь Эрvvл мэндийн яам л битгий ороосой. Залбирах юм энэ л байна. С.Ламбаа гуай бол социализмын vед ХУ намын ачаар сайн бэлтгэгдсэн, шинэ цагт сэргэлэн загнаж АН-даа хvндтэй улстєрч нь болсон мундаг хvн л дээ. Гэхдээ эрvvл мэндийн салбарыг удирдаж чадна гэж бодсон нь Монголын эмч нарыг болоод ард тvмнээ хэт бассан харагдаад байгаа юм. Нээрээ ч чадаж магадгvй гэж бодсон хvмvvс бий байх. Даанч чадсангvй. Ердєє л эмч биш мєртлєє би хvн эмчилж чадна гэж хэлсэнтэй л яг ижил юм боллоо.
Н.Жаргал
URL:









