Шинэ журам Засгийн газрын гишүүдэд хамаарахгүй
Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Цагаачлалын алба энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олон улсын шалган нэвтрүүлэх боомтууд дээрээ БНСУ-д зорчих гадаадын иргэдийн хурууны хээ, зургийг авч нэвтрүүлэх системийг мөрдөж эхэлжээ” гэж мэдээллээ.
Гэхдээ тус улсад зорчих 17 хүртэлх насны хүүхэд, гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын шугамаар ирэх албаныхан, тэднийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд, Өмнөд Солонгосын засаг захиргааны төв байгууллагын тэргүүн нарын урилгаар ирэх төлөөлөгчдөд энэхүү журам хамаарахгүй аж.
URL:




